Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Соёлын элч” нартай уулзаж, ярилцлаа Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүд болох соёлын элч нар нь түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг бөгөөд анхдугаар чуулганаа хийж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотод цугласан соёлын элч нар харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэх, өөрийн амжилт бүтээл, ажил үйлсээрээ дамжуулан Монгол орныг гадаадад сурталчлан таниулж байгаа гадаад улсын болон Монголын соёлын элч нарт талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд соёлын элч нар нэгдсэн мэдээлэлтэй болох, байнгын уяалдаа холбоог сайжруулах алхам хийж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа хэлж, Монгол Улсын соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлав. Улс төр
Хамгийн их уншсан