Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт Хангарьд ордны А танхимд болно. Хуралдаанаар “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Нийгэм

Сайхан орчин, бүтээн байгуулалт хүссэн орон нутгийнхан
Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн иргэдтэй уулзахдаа ямар нэг хурлын танхимд цуглуулаад ярихаасаа цахим хэлбэрээр хийвэл илүү үр дүнтэй гэж үзжээ. Хурлын танхимд болдог уулзалтаар асуулт асуудаг хэдхэн хүн л ярьсаар байгаад дуусдаг учир нийтэд хүртээлгүй гэв. Иймээс орон нутгийн төр захиргааны албан тушаалтнуудыг цуглуулж, иргэдээс шууд утсаар асуулт авч, хариуллаа. Цахим уулзалтыг телевизээр орон нутагт нь шууд дамжуулсан учир
Нийгэм

Миний хүүхдэд л тохиолдоогүй бол яамай гэж бүү бод...
Өөрөөсөө том цүнх үүрэн сурагчийн дүрэмт хувцсаар “гоёсон” багачуул ээж, аавдаа хөтлүүлэн эрдмийн өргөө рүүгээ явж буй нь хичээлийн шинэ жилийн хамгийн сайхан дүр зураг. Багшдаа өгөх цэцгээ барьсан жаал, зуны гурван сар ангийнхаа андыг санасан охин, битүүхэндээ дотроо хайрлах Чимгээ нь хэр өөрчлөгдсөнийг харах гэж яаран алхах оюутан залуугийн сэтгэл сургууль руугаа тэмүүлнэ.
Нийгэм

Хан-Уул дүүрэгт дахиад л барилгын маргаан
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл гурван корпус байрандаа иргэдийг хүлээн авч үйлчилдэг байсан бол энэ жилээс хоёр болов. Тодруулбал, А корпусыг дөрөвдүгээр сард нурааж, өдгөө Б, В корпустаа 20 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Дүүргийн хүн ам 120 мянга дөхсөн ч өдөртөө үйлчлүүлдэг хүний тоо нь дээрх юм. Өдий хэмжээний ачааллыг аль болох хуваарилж, салбар тасаг, больниц, амбулаторийг тусгаарлах хэрэгтэйг нэгдлийн эмч нар хэлж байна. Гэтэл яагаад барилгаа нураачихсан юм бол?
Нийгэм

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ
УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг
Нийгэм

Нутаг орныхоо төлөө тэмцэгчдийн амь насанд халдлаа
Монголын онгон дагшин байгаль экологид сөргөөр нөлөөлж, уул уурхайн хууль бус олборлолт хийж буй зарим компанийг хүчтэйгээр эсэргүүцэж, удаа дараа шаардлага хүргүүлдэг эх орончдын амь насанд заналхийлэх болсон байна. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулагчдыг эсэргүүцэж байсан нэгэн эх оронч хүү халдлагад өртөж,
Нийгэм

Нойргүйдэл ихэсвэл ой санамж муудах аюултай
Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд нойргүйдэлд автсан 25 хүний тархийг тусгай тест ашиглан шинжилжээ. Тэд нойрны асуудалгүй, асуудалтай хоёр тархийг харьцуулахад хэд хэдэн санаанд оромгүй ялгаа илэрсний нэг нь санах ой буюу тэдний аливаа зүйлийг эргэн санах хурд энгийн хүмүүстэй харьцуулахад 18%-иар доогуур үзүүлэлттэй гарчээ.
Нийгэм

”Домог” хамтлаг дэлхийн язгуур урлагийн аварга боллоо
Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ”Домог” хамтлагийн уран бүтээлчид тэмцээний Гран при шагналыг хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болжээ.
Нийгэм

О.Магнайг уучилъя
Гэмээ ухаарсан О.Магнай даргыг би хувьдаа лав уучлахаар шийдлээ. Учир нь, О.Магнай дарга дөнгөж сая “Ард түмээн манийгаа уучлаарай. Би цаг үеэ мэдрэхгүй, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан байна. Үүнээс болж иргэд сэтгэл санааны болоод эд материалын хохирол амсчээ. Маш олон хүн намайг гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж шаардсан болохоор би өнгөрсөн долоо хоногт гаргасан таксины үнэ нэмэх асуудлыг цуцаллаа.
Нийгэм

ШӨХТГ-ын дарга О.Магнай иргэдээсээ албан ёсоор уучлал гуйлаа
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, таксины үнэ км тутамд 1000 төгрөг болж байгааг мэдэгдсэн. Энэ нь иргэдийн дургүйцлийг хүргээд байв. Тухайлбал, О.Магнай, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот такситай байх эсэх нь эргэлзээтэй байн. Учир нь, таксины салбар санхүүгийн алдагдалд орсон учир үнийг зах зээлийн нөхцөл байдал нийцүүлэх нэмэхээс өөр аргагүйд хүрлээ.
Нийгэм

Цагдаагийн удирдлагууд сургалтад хамрагдана
Цагдаагийн удирдах албан тушаалтнууд өнөөдрөөс эхлэн “Стратегийн удирдлага, төлөвлөлт” сургалтад хамрагдана. Энэхүү сургалт нь цагдаагийн албаны тухай хууль шинээр батлагдсан болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлтэй холбогдуулан БНТУ-ын Ерөнхий Сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа,
Нийгэм

Аравдугаар хорооллын уулзварыг нээлээ
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 33 уулзварыг шинэчлэн засварлаж байгаа. Энэ ажил эхнээсээ үг дүнгээ өгч, хэд хэдэн уулзварыг нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж буй. Тэгвэл өнөөдөр аравдугаар хорооллын уулзварыг шинэчилж, ашиглалтад орууллаа. Харин маргааш Гурвалжингийн гүүрний урд талд байрлах Ажилчны гудамжны уулзварыг нээх юм байна.
Нийгэм

“Сандай” худалдааны төвд гал гарлаа
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Монголын хамгийн анхны битүү зах болох Сандай худалдааны төвд өчигдөр орой 22:30 цагийн орчим гал гарлаа. Гал тус худалдааны төвийн долоон давхарт гарсан юм. Гал сөнөөгчид цаг алдалгүй, шуурхай ажилласны дүнд галыг 00:20 цагийн орчимд бүрэн унтраасан юм.
Нийгэм































