БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийгэм

БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын даргыг хүлээн авч уулзав
Манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын дарга Ким Сангюн тэргүүтэй төлөөлөгчдийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх асуудлын талаар санал бодлоо харилцан солилцов.
Нийгэм

Т.Төмөрбаатар: Монгол Улсын хоёр иргэн түр тусгаарлагдсан ч шинэ төрлийн корона вирүсээр өвчлөөгүй нь батлагдсан
БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр анх бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирүс болохыг ДЭМБ-аас /2020.01.10/ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар /2020.01.13/ 59 тохиолдлын 41 нь шинэ коронавирүсээр үүсгэгдсэн нь тогтоогдоод байна.
Нийгэм

405 кг гахайн махыг нууцаар оруулахаар завджээ
Энэ сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Нийгэм

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо
ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр боллоо.
Хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталсан. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.
Нийгэм

Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэллээ
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна
Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Нийгэм




































