БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

З.Дашдаваа:Албан хаагчдаас албаны нууцлал хангаж, ёс зүйтэй ажиллахыг хатуу шаардах болно
Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр болов. Тайлангийн хурлаар өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх онд дэвшүүлсэн зорилтуудын талаар хэлэлцсэн байна. Тайлангийн хурлын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нийт алба хаагчдад дараах чиглэлээр үүрэг өгчээ.
Нийгэм

100кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх төрлийн нам даралтын халаалтын зууханд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1377 дугаар захирамж гарсан.
Нийгэм

Дархан-Уул аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/ MNS ISO 9001:2016 стандартыг 10 бүлэг 131 шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар менежментийн тогтолцооны гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн.
Нийгэм

Хөвсгөл нуурын мөсөөр зорчихгүй байхыг анхааруулав
Хөвсгөл нуурын мөс хөлдсөнтэй холбогдуулан нутгийн иргэд мөсөн замаар зорчих, тээвэр хийж эхэлсэн тул Хөвсгөлийн УТХГН-уудын хамгаалалтын захиргааны зүгээс аюулгүй байдлыг хянан Хөвсгөл нуурын мөсний зузаан хэмжилтийг нийт 12 цэгт хийж гүйцэтгэжээ.
Нийгэм

Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өсжээ
Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан. 1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байжээ. Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна.
Нийгэм

Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 12. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Нийгэм

Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.
Нийгэм

БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна. Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонг Конг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.
Нийгэм

Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Нийгэм

Хүйтний аллерги гэх эмгэгтэй гэдгээ мэддэггүй
Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.
Нийгэм

Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

“Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд өргөдлөө гаргаарай
Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Энэ жил “Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд харьяа хороо дүүрэг, багийнхаа Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд маягтын дагуу өргөдлөө гаргаж өгөхийг сануулж байна.
Нийгэм

Энэ сарын 9-нд хүн ам, орон сууцны тооллого эхэлнэ
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого нэгдүгээр сарын 9-15-нд болно. Ээлжит тооллоготой холбоотойгоор иргэд өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан, мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогод идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.
Нийгэм

АВСТРАЛИ ДАХЬ МОНГОЛЫН ЭСЯ-НААС СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА
Австрали Улсын New South Wales, Queensland мужуудаас эхэлсэн ойн түймэр газар авч, Victoria, ACT мужуудыг хамран хүний амь эрсдэн, өмч хөрөнгө сүйдсэн харамсалтай явдал үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас монголчууддаа хандан сэрэмжлүүлэг гаргасан байна.
Нийгэм

Хувийн мэдээллээ алдахгүйн тулд юу хийх ёстойг ТЕГ-аас зөвлөлөө
Шинэ он гарч өвлийн аялал жуулчлал нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахад тустай доорх зөвлөмжийг ТЕГ-аас хүргэж байна.
Нийгэм





























