Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ
Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.
Нийгэм

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөлдөж байна
“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2 дугаар сарын 14-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна.
Нийгэм

KFC сүлжээний хоолонд хордсон 45 иргэний 30 нь хүүхдүүд
KFC сүлжээний Зайсан салбараас хоол авч идсэн хүмүүсийн 45-д нь хордлогын шинж тэмдэг илэрээд байна. Тэдний 30 нь 0-14 насны хүүхдүүд байгаа бол 20 гаруй нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал эхэндээ гүйлгэх, толгой эргэх, халуурах шинж тэмдэг илэрсэн байдалтай тус эмнэлэгт ханджээ. Тэдний биеийн байдал нь тогтворжиж байгаа гэсэн мэдээллийн холбогдох албаны хүн өглөө.
Нийгэм

Ховд гол осолдсон хүүг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна
Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-4802.36’29”, У-9109.22’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Өвлийн наадам амралтын өдрүүдэд "Скай Резорт" цогцолборт болно
Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.
Нийгэм

Гэр хорооллын айлуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, судалгаан дээр үндэслэн 13,15,16,17,20 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм

Баруун бүсийн зарим аймагт хаваржилт хүндэрч болзошгүй байна
Энэ сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.
Нийгэм

Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүллээ
Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
Нийгэм

Ихэнх нутагт цас багатай байгаа тул усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай
2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.
Нийгэм

Сэлэнгэ аймагт африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 02 сарын 12-ны өдөр африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул ард иргэд, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Нийгэм

Хүрэн баавгайн эд эрхтэн, цоохор ирвэсийн арьс, махыг тээвэрлэж яваад баригджээ
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд доорх хэргүүдийг илрүүлжээ.
Нийгэм

Хорих ангиудад гэнэтийн байдлаар шалгалт хийжээ
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг 2019 оны 01дүгээр сарын 28, 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус гэнэтийн байдлаар шалгасан байна.
Нийгэм

Ослын улмаас 6 тонн орчим түлш асгарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн 380 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 380 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлт, явцыг хэлэлцэж, зарим асуудлыг шийдвэрлэв.
Нийгэм

Менингококктын шинж тэмдэг илэрвэл тусгаарлан эмчлэхийг онцгой анхаарууллаа
Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолддог аж. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.
Нийгэм





























