Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив
Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 20-22-нд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.
Нийгэм

Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" сэдэвт хурал болно. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христеа нар болон бусад холбогдох албаны хүн оролцоно. Холбоо барих утас: 8001-9000
Нийгэм

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ
“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм
Нийгэм

Хаврын шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/37 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааг алдагдуулсан аж ахуйн нэгж, албан байгууллагын газар чөлөөлөлтийг хийх, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг даалгаврыг өглөө.
Нийгэм

ЦАГ ХЭТРҮҮЛЭН АЖИЛЛАСАН "ЦАХИМ ТОГЛООМ"-ЫН ГАЗРЫГ ХААНА
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран "Цахим тоглоом" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Нийгэм

Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй иргэнийг хамруулжээ
Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчин болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж буй. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байгаа.
Нийгэм

Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн шинэ барилгын явц байдалтай танилцаж, яаравчлахыг үүрэг болгов.
Нийгэм

Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагааг гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр зогсоожээ
Ховд аймгийн Мянгад сумын 4 дүгээр гудамжинд тоотод оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 4 автомашин, 1 завь, 1 морь, ар гэрийн 10 хүн, 2 автомашин, 3 морь, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэл, 4 морьтойгоор ажиллажээ.
Нийгэм

Таксинд явсан иргэнийг 100 мянгаар торгож байсныг Засгийн газраас зогсоолоо
Хувиараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй.
Нийгэм

Дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй боллоо
Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.
Нийгэм

Төрийн санд бүртгэлгүй дансанд мөнгө төвлөрүүлэх зөрчил түгээмэл байна гэв
Хуулиар эрх олгогдоогүй этгээд татвар, төлбөр, хураамжийн хувь, хэмжээг тогтоох, өөрт олгогдоогүй эрх эдлэх, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэд, аж ахуй нэгжээс төлбөр, хураамж авч Төрийн санд бүртгэлгүй дансанд төвлөрүүлэх зэрэг зөрчлүүд аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд түгээмэл байгаа аж.
Нийгэм

Дорнодын Дашбалбар сумын Засаг дарга Хятадын компаниас хууль зөрчиж хандив авчээ
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүллээ.
Нийгэм

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай явж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа.
Нийгэм

Хүчдэлгүй болоод байсан гурван аймгийг эрчим хүчинд холбов
“Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам 2019.02.18-ны өдрийн 19:00 цагийн орчимд тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц тусдаа гарсан. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэл зөрүүтэй зааж байсан тул үзлэг хийв. Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг тэжээж байлаа.
Нийгэм






























