Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Мөсний баяр болох хэсгийн мөсний зузааныг хэмжжээ
Хөвсгөл аймагт зохиогдох “Мөсний баяр” арга хэмжээг зохион байгуулах комиссоос энэ сарын 26-ны өдөр мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийлээ. Хэмжилтээр Сомо/Хүслийн/ хад орчимд 1.2 м, Монгол далай 1.3 м, баярыг зохион байгуулах Хүй толгой орчимд 1.3 м зузаантай байв. Өрх үүссэн болон мөс цөмөрч болзошгүй газруудад хаалт, дарцаг, тэмдэглэгээг байршуулах ажил өнөөдрөөс хийгдэж байгаа аж.
Нийгэм

Хачгаар дамжих өвчний 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний нэг нь шинжилгээгээр батлагджээ
Монгол Улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн аж. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг байна.
Нийгэм

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнөөдөр СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа.
Нийгэм

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Нийгэм

ИРГЭДИЙН АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙГЭЭС ШАР ӨВСНИЙ ТҮЙМЭР ГАРЛАА
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд өчигдөр шар өвсний түймэр гарч нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.
Нийгэм

Гомдлын дагуу шалгажээ
Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ирүүлсэн иргэний гомдлын дагуу Баянтал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭБУ” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн удирдлагыг байлцуулан шалгалт хийжээ.
Нийгэм

Турк Улсад зорчиж буй иргэдийн анхааралд
ОХУ-ын агаарын тээврийн компаниуд тус улсаар дамжин Бүгд Найрамдах Турк Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийг заавал буцах билеттэй байхыг шаардаж, хэрэв нэг талын билеттэй байгаа тохиолдолд Турк улсад байх зорилгоо нотолсон тус улсын цагаачлалын албаны албан ёсны зөвшөөрөл үзүүлэхийг шаардаж байгаа тул Та бүхэн нислэгийн тийз захиалахдаа анхаарна уу.
Нийгэм

МИАТ ТӨХК “Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарав
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын Гуанжоу хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Guangzhou International Travel Fair 2019” олон улсын үзэсгэлэнд оролцож ”Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарлаа. Тус үзэсгэлэн нь 25 жилийн турш аялал жуулчлал өндөр хөгжсөн Гуандун мужийн Гуанжоу хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 45 улсын 956 аялал жуулчлал болон агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд оролцсон байна.
Нийгэм

“Хүүхдийн овоо”-нд хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг өнөөдөр хэлэлцлээ.
Нийгэм

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Ө-50021/00//, У-108006/00/// 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Нийгэм

СУНГАЛТТАЙ ПАСПОРТТАЙ ИРГЭДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ВИЗ ОЛГОХГҮЙ
НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.
Нийгэм

































