Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Цахим сүлжээн "Зээл, виз гаргана" зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа
Сүүлийн үед Facebook болон олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын виз авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр түгэж буй юм.
Нийгэм

Хөгжлийн бархшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг хэлэлцэн баталжээ.
Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллагад 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өглөө.
Нийгэм

Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 12. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
Нийгэм

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаартай урдирамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үлэмж гросерс ХХК-ийн GOOD PRICE cупермаркет, “Номин тав трейд”ХХК-ийн “Номин супермаркет Наадам центр” салбар мөн “Хан-Уул Бөөний худалдааны төв” салбарт тус тус төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Нийгэм

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явж байна
Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.
Нийгэм

Резидентийн сургалтад зориулагдсан анагаахын шинэ ном хэвлэгдлээ
Эрүүл мэндийн салбарт АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4, 4 нэмэлт төслийн хүрээнд анагаахын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн резидент эмч нарт зориулагдсан Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтон, Хүүхдийн анагаахын Оксфорд, Жонс Хопкинс эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи хэлнээс орчуулан, хэвлүүлж тус бүр нь 500 ширхэг нийт 1500 номыг хүлээлгэн өгч байна.
Нийгэм

"Даблью Эс Жи Эл" ард түмнийг тайвшруулах оролдлого хийв үү
-Тэд тусгай хамгаалалттай газраас явсан ч, тусгай хамгаалалттай газар нутагт техник хэрэгслээ буулгажээ-
ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн энергийн төв, аялал жуулчлалын тусгай бүсийн ойролцоо газарт баялаг олборлох гэж байгаа мэдээлэл олныг цочроож, эсэргүүцэлтэй нүүр тулсан. Хоёр хоногийн өмнөөс эрчээ авсан энэхүү мэдээлэл дарга нарыг түргэн авахуулж чадсанаас гадна Шамбалын орны зүүн хойно долоон км-т байрлаж ашиглалтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан "Даблью Эс Жи Эл" компанийг техник хэрэгслээ аваад явахад хүргэсэн юм.
Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна
Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Тээврийн цагдаагийн албанаас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна.
Нийгэм

БАЯНХОШУУ ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА
БОАЖЯ-ны харьяа аgаar.mn сайт нийслэлийн агаарын чанарын индексийг тогтмол гаргадаг. Өнөөдөр 09.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 11 харуулын мэдээгээр Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдсон буюу агаарын чанарын индекс нь 446 мкг гарчээ. Энэ нь хотын бусад хэсгээс 2-3 дахин их үзүүлэлт юм.
Нийгэм

АНУ-д H2 ажлын визээр ажиллах сонирхолтой хүмүүст мэдээлэл өгч байна
АНУ-ын ажил олгогч (цаашид “ажил олгогч” гэх) нь америкийн дотоодын хөдөлмөрийн зах зээлд тухайлбал, хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч дутагдалтай тохиолдолд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас албан ёсоор зөвшөөрч баталсан орнуудаас түр хугацаагаар ажиллах хүч авах эрхтэй байдаг.
Нийгэм






























