Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.
Нийгэм

“Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв болон бусад албаны байгууллагууд хамтран оролцож байна.
Нийгэм
Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн тасаг нээхээр төлөвлөжээ
Томуу, томуу төст өвчин сүүлийн 14 хоногт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбар дээр ажиллалаа.
Нийгэм

Үйлчилгээний төвүүдэд гахайн махан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглолоо
Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдлаа. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 46 өрх байдаг байна.
Нийгэм

НМХГ:100 дээж авсны 50 хувьд нь гахайн мялзангийн ДНК илэрсэн
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гахайн мялзан өвчний талаар мэдээлэл хийв. Тэрээр “Азийн орнуудад Африкийн гахайн мялзан гэдэг өвчин дэгдээд байгаа. Азийн орнуудаас дэгдэж орж ирж байгаа энэ өвчин манайд импортоор орж ирсэн махан бүтээгдэхүүн дээр илэрсэн. Улаанбаатар хотод гахайн мах, өөх импортолдог 10 ААН бий. Тэдний нийлүүлдэг 74 цэгээс худалдааны байгууллагууд махаа авдаг.
Нийгэм

Хамтын ажиллагааны уулзалт болж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасагаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хууль журмыг хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийж байна.
Нийгэм

Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэнбагш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм.
Нийгэм

Гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарлаа
Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн онцгой комисс яаралтай хуралдлаа. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 4 нэгж байдаг байна.
Нийгэм

Дундговь аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Дундговь аймгийн Сайнцагаан суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Нийгэм

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгаж байна
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудлаар иргэд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, төрийн болон холбогдох бусад байгууллагаас санал авч төлөвлөгөөнд тусгуулахаар нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна.
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
МХЕГ-ын даргын баталсан 01/02 тоот удирдамжийн дагуу худалдааны үйлчилгээний төв, дэлгүүр, цайны газар, хүнсний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад “Буурал сутай” ХХК-ний “Хорооолол” захад хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ аван мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Нийгэм
Төр, хувийн хэвшлийн ЭМБ-уудад нэмэлт ор дэлгэх боломж нөхцөлийг судална
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар өнөөдөр НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.
Нийгэм






























