ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Газар сэндийлэн өнгөт чулуу түүжээ
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.
Нийгэм

Иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна
Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Нийгэм

Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна
МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг.
Нийгэм

Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгажээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм.
Нийгэм

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Нийгэм

Талархал илэрхийлэв
Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д идэвхи санаачлагатай оролцож, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургуулийн хамт олонд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар талархал илэрхийллээ.
Нийгэм

Буулгалтын зардлыг өөр зүйлд зарцуулах боломжгүй гэв
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Нийгэм

“НЭГ БҮС, НЭГ ЗАМ – АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 2019” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Монгол, Хятадын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулан бид анх удаа хөрш орнуудын аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилгоор “Нэг, бүс Нэг зам-Аялал Жуулчлал 2019” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Нийгэм

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Баянзүрх дүүрэг "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д амжилттай оролцлоо
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д Баянзүрх дүүрэг амжилттай оролцлоо. Тус сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комиссоос 2 чиглэлийн хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулсан.
Нийгэм

Сүхбаатарын талбайн урдах зогсоолыг албадан буулгаж байна
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан.
Тодруулбал, “Ю Би Констракшн” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон хэрэг.
Нийгэм

Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/122 дугаар тушаалаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр Давтан сургалт сэргээн заслын төвд эхэллээ.
Нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэл дэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болон Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг тавдугаар сарын 15-наас хориглохоор болсон.
Нийгэм





























