Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа

Доминик Стросс Каны тухай кино гарлаа
Олон улсын валютын сангийн захирлын суудлаас шуугиантайхан буусан Доминик Стросс Каны тухай кино өнгөрсөн амралтын өдрөөс дэлгэцэнд гарч эхэлжээ. Нью-Йоркт ажлаар ирээд байхдаа ”Sofitel” зочид буудлын өрөөний үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр баригдан шалгагдсаны улмаас нэр хүнд нь унаж, улмаар ОУВС-гийн захирлын суудалд удаан тэсэх аргагүй болсон ДСК өөрөө огцрох өргөдлөө гаргасан юм.
Эрүүл мэнд

Жинхэнэ ардчиллын жишээ
Швейцарьт бүх нийтийн ээлжит удаагийн санал асуулга болж байна. Жилд дөрвөн удаа зохион байгуулдаг санал асуулгын үеэр швейцарьчууд улс орны ирээдүй, хөгжилтэй холбоотой маш олон асуудлаар байр сууриа илэрхийлж, Засгийн газартаа чиглэл өгч, ямар шийдвэр гаргахыг зааж өгдөг уламжлалтай.
Эрүүл мэнд

Бенгазид олон зуун хүн хохирчээ
Өнгөрсөн долоо хоногт Ливийн Бенгази хотод төв Засгийн газрын талыг баримтлагч цэргийнхэн ба лалын хэт явцуу үзэл баримтлагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн тасарсангүй. Сүүлийн мэдээгээр Ливийн зүүн нутагт, газрын тосны урсгал хянадаг хэсэгт болсон мөргөлдөөний улмаас 79 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархаджээ. Зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн байна.
Эрүүл мэнд

Хятадын иргэдийг нутаг буцаах Ажиллагаа эхлэв
Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудыг тойрсон ээдрээ даамжрахын хэрээр энэ бүс нутаг дахь хоёр том улсын зөрчилдөөн улам ширүүссээр. Параселийн арлуудын орчим газрын тос шахах цооног зоож эхэлсэнтэй холбоотойгоор Вьетнамд нанхиад иргэдийг эсэргүүцэн олон удаа жагссан.
Эрүүл мэнд

Дээрэмчнийг 30 жилийн дараа баривчиллаа
Бельгид 1980-аад оны сүүлээр дэлгүүр тонодог байсан бүлэглэлийн гишүүнийг 30 жилийн дараа баривчилсан байна. Тухайн үед дээрмийн бүлэглэл нь Бельгид нэлээд олон том дэлгүүр дээрэмдэхдээ 28 хүний аминд хүрч байж. Хэвлэл болон олон нийт энэ бүлэглэлийг голчлон “ажилладаг” байсан нутгийн нэрээр
Эрүүл мэнд

Том алдагдал хэдий ч хоосонгүй наймаа
Израйль улсын эдийн засгийн дорвитой хэсгийг зэвсгийн наймаа эзэлдэг. Гэтэл энэ улсын түүхэнд хамгийн томд тооцогдох зэвсгийн наймаа бүтэлгүйтсэн тухай Израйлийн хэвлэл мэдээллээр зарлав. 13 тэрбум ам.доллараар израйлийн компаниуд Польшийг пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах “Давидын дүүгүүр” нэртэй систем нийлүүлэх гэрээ байгуулахаар тохирсон ч АНУ-ын дарамтын улмаас боломжоо алдсан байна.
Эрүүл мэнд

Хүнд сорилтоор угтуулсан шинэ Засгийн газар
Энэтхэгт парламентын сонгууль дуусч сөрөг хүчний Бхарати Жаната нам үнэмлэхүй олонхын суудал авсан байна. Ингэснээр өөр ямар нэг намтай эвсэл болохгүйгээр өөрийн бодлогоо бүрэн хэрэгжүүлэх боломж гарч ирсэн аж. Нэгэнт ялсан тул намын тэргүүн Нарендра Модий Энэтэхгийн Ерөнхий сайд болох нь гарцаагүй болов. Энэтхэгийн шинэ Засгийн газар ойрын хугацаанд хэд хэдэн амаргүй асуудал шийдэх ёстой.
Эрүүл мэнд

Бид ч болохгүй гэх газаргүй
Украиныг тойрсон ээдрээ он гарснаас хойш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн их анхаарч байгаа үйл явдал болж байна. “ВВС”, “CNN” гэх мэт дэлхийг хамарсан сүлжээ мэдээг ямагт л Украинаар эхэлдэг болж. Өрнөдийн агентлагууд дуу нэгтэйгээр Оросыг булаан эзлэгч, империалист гэж гоочилж, байгаа ч Украиныг тойрсон газар нутгийн маргаан ямар ээдрээтэй,
Эрүүл мэнд

Амьсгал хураасан ээжийнхээ дэргэдээс огтхон ч холдохгүй байжээ
Тавхан сартай зааны нялх тугал ээжээсээ өнчирч хоцорчээ. Ээж нь огт хөдлөхөө больж, амьсгал хураачихаад байхад бяцхан тугал түүнийг сэрээх гэж янз бүрээр оролдож, элгэнд нь наалдаж бүхэл шөнөжингөө гунигласан өр өвдөм дүр зургийг байгаль хамгаалагчид харжээ.
Эрүүл мэнд

Туркийн уурхайд дэлбэрэлт болж олон хүн амиа алдав
Туркийн нийслэл Стамбулаас урагш 250 км-ийн зайд байрладаг Сома дахь уурхайд дэлбэрэлт болж 200 гаруй уурхайчин амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.
Дэлбэрэлт гарах үед гүнийн уурхайд 780 хүн ажиллаж байж. Дэлбэрэлтийн дараагаар аврах ажиллагаа явуулснаар 363 хүнийг гадарга дээр гаргаж амжсан байна.
Эрүүл мэнд


































