“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Хөдөлмөрийн сайд хуулийн төсөл өргөн барилаа
ЗӨВ ШҮҮ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэв.

Өргөн барьж буй хуулийн төслийн талаар Хөдөлмөрийн сайд "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдаж, 2011 онд шинэчлэн найруулсан бөгөөд уг хуулиар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулж байна.
Дээрх хуулийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан үзүүлж байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх явцад хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн" хэмээн танилцуулсан.
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг бичил аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулж, ажлын байрыг чанаржуулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нийцүүлэх, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх дэмжлэгийн зааг ялгааг тодорхой болгон, нөөцийг оновчтой ашиглаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагыг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэдгийг ч Г.Баярсайхан сайд онцолсон.
Түүний танилцуулснаар, 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр, 50 сая төгрөгөөс дээш өртөг бүхий үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж, улмаар “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томьёог шинээр бий болгож, түүнд үзүүлэх дэмжлэгийг хуулийн төсөлд тодорхойлжээ.
Энэхүү зохицуулалтыг бий болгосноор эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломжийг бүрдэх юм. Түүнчлэн хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна.

0 Сэтгэгдэл
2016.01.04