Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Б.Чимэдийн нэрэмжит шагналыг И.Дашням хүртлээ
Шинэ Үндсэн хуулийг баталсны ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит Монгол Улсын Их хурлын 2016 оны нэрэмжит шагнал гардууллаа. Энэхүү шагналыг эрхзүйн тогтолцоо, эрхзүйн түүхийг хөгжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгаа шинжилгээ хийж Монгол Улсын төр эрхзүйн түүх тэргүүн, дэд боть бүтээл туувисан хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням хүртсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд "Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар Г.Чимэдийн нэрэмжит шагналыг олгодог болж анхны шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртэж байсан. И.Дашням 1971 оноос өдийг хүртэл багшлах хугцаандаа 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 9000 гаруй хүний бакалавр, доктор, магистрын ажлыг удирдаж 20 гаруй Гавьяат хуульч, 30 гаруй эрдэмтэн судлаачийг "төрүүлсэн" байна" гэсэн юм.
Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням "Хайртай багшийнхаа даалгавраар 30 жилийн турш төр эрхзүйн түүхийг олон ботиор зохиож, одоо үндсэндээ бүрэн эмхэтгэлийн хэмжээнд ороод байна. Миний бүтээсэн Монгол Улсын төр эрхзүйн түүх бүтээлүүдийг Б.Чимэд багш маань уншаад "Энэхүү ботио амилуулахын тулд музей болго" гэсэн даалгавар өгсөн" гэлээ.

0 Сэтгэгдэл
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597
2016.01.13