Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МАН-ынхан Тусгаар тогтнолын ордноо хамгаалж чадах уу
Л.НОМИН
Сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын намрын чуулган өндөрлөнө. Ингэснээр одоогийн парламентад ганцхан удаагийн чуулган үлдэж байгаа юм. Гэвч хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай олон хуулийн төсөл дараагийн УИХ-д үлдэж магадгүй нь. Үүний нэг нь Улс төрийн намын тухай хуулийн төсөл.

Ерөнхийлөгчөөс боловсруулан өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хариуцлагын тухай заалтуудад УИХ-д суудалтай болон парламентын гаднах намууд төдий л нааштай хандахгүй байгаа. Захиргааны зөрчил гурваас дээш удаа гаргасан тохиолдол болон сонгуульд оролцдоггүй идэвхгүй улс төрийн намыг татан буулгана, 31-ээс доошгүй гишүүнтэй бол нам байгуулж болох, намуудын өмчийг дахин шинээр бүртгэх зэрэг нь улс төрийн хүчнүүдийг эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурахад хүргэсэн. УИХ-д өргөн барихаас нь өмнө улс төрийн 20 гаруй нам дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өчигдрөөс хэлэлцүүлэгт орж эхлэхдээ уг хуулийн төсөл мөн л эсэргүүцэлтэй туллаа. УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаад дэмжлэг аваагүй учир Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хаяж гарав.
Сонгуулийн хуультай хамт хэлэлцэх ёстой гэж цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлж байсан. Дотоод зохион байгуулалтыг шинээр хийх шаардлага үүсэх учир зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулиар хэрэгжүүлэх боломжтой гэсэн. Гэвч энэ бүх зохион байгуулалтыг хийх хугацаа бага тул үйлчилж эхлэх хугацааг сонгуулийн дараа болгож таарах нь. Хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэх эсэхийг нь шийдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлсэн ч дараа дараагийн хэлэлцүүлэгт очоод гацах эрсдэл бас байгаа. Цөөнхийн бүлгээс бусад нь Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихээр болжээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр намрын чуулганы хугацаанд багтааж энэ хуулийн төслийг батлах ёстой гээд Үндсэн хуулийн хэмжээнд очих чухал асуудлыг МАН-ынхан хэлэлцэхгүй орхин гарч байгааг буруутгав. Сонгуулийн хуулиа батлуулсан бол хангалттай, бусад нь хамаагүй мэтээр хандаж болохгүй гэж тэрээр Ардын намын гишүүдийг шүүмжлээд авсан. “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төслийг дэмжиж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн нам хариуцлага хүлээдэг субъект болох ёстой гэсэн юм. Намын эрх хэмжээг хэрхэн хязгаарлах, өвөр түрийндээ орохгүй байхыг яаж зохицуулахыг шийдэх хэрэгтэйг анхааруулсан нь ирэх сонгуулиар МАХН-МҮАН гэдэг хоршил байх эсэх эргэлзээ төрүүлж орхилоо.
Харин Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхийн тулд улс төрийн бүхий л хүчнүүд оролцох ёстой хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг үзэн долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Парламентын гаднах намуудын дунд нэлээд маргаан үүсгэж байгаа учир өнөө маргаашгүй тэд томоос том мэдэгдэл гаргаад ирэх нь дамжиггүй. Жижиг намуудын сонгуулийн босгыг өндөрсгөсөн УИХ-ыг буруутгаж дуусаагүй байхад нь Улс төрийн намын тухай хуулиар эвлэлдэн нэгдэх эрхийг боомилох нь хэмээн шүүмжлэл хэлж таарах вий. Хэлэлцэх эсэхийг л шийдэж байгаа ч өмчлөх эрхийг нь хөндсөн заалтуудаас болж, МАН-ынхан дахин гудамжинд гарч сүржин жагсаал хийх шалтаг болж ч мэдэх юм.
“Иргэний” танхимд болсон Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулгын үеэр намуудын удирдлага байр сууриа илэрхийлэх боломжийг хангаагүй, саналыг нь сонсоогүй гээд гомдол санал цөөнгүй яригдаж байв. УИХ дээр анх Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулж, ажлын хэсэг байгуулсан ч Ерөнхийлөгчийн мэдэлд татан авч нэлээд өөрчлөлт оруулсан. Намуудыг ч гэсэн шилэн данстай болж, түүнийгээ байнга тайлагнаж, зөрчил гаргавал татан буулгах хүртэл хариуцлага тооцохоор тусгасныг зарим нам дэмжихгүйгээ аль хэдийнэ илэрхийлсэн. Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, том ордонтой Ардын нам завсарлага авч хэлэлцэх хугацаанаас нь цаг хожих боломжтой ч энэ хаврын улс төр хийх сэдэв нь Улс төрийн намын тухай хуулийн төсөл болохыг үгүйсгэхгүй байна.

0 Сэтгэгдэл