Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ЗӨВ ШҮҮ
· Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн хүн эмнэлэгт улсын нөөцөөс олгох “УАЗ-22069” маркийн автомашины хуваарийг баталж, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

· “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-г хэлэлцэн дэмжээд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
· “Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа. “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан энэ дүрмийг шинэчлэх шаардлага гарсан байна.
· Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг хавсралтаар баталлаа. Ингэснээр тээврийн болон соёлын үйл ажиллагаанд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хүндрэл учрахгүй бөгөөд соёлын биет өвийг аюулгүй зөөж тээвэрлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх үүрэг тодорхой болно гэж үзэж байна.
· “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 55 дугаар тогтоолын 1.5-д “Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах” гэснийг ”БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулах” гэж өөрчиллөө.
· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
· Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Улсад Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар З.Батбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
2016.01.19