Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан айлчлан ирлээ

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24- 26-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Нөхөр Виктор Орбаныг нисэх онгоцны буудалд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс угтан авсан байна.

Энэ айлчлал нь Монгол Улсад хийж байгаа Унгар улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал, шинэ 2016 он гараад манай улсад ирж буй анхны хүндтэй зочин юм.
Айлчлалын хүрээнд Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээс гадна, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч иржээ. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулах юм байна.

Виктор Орбан нь 1963 онд төрсөн , 1987 онд Будапештийн их сургуулийн хуулийн анги төгсч, 1988 оноос “Ардчилсан залуучуудын холбоо” байгуулан 1958 онд цаазлуулсан Имре Надегийн дурсгалын хүндэтгэх цуглаан дээр үг хэлж олны танил болсон хүн.
1998-2002 онд, 2010 оноос Унгар улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл