Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ
Монголын Наранмандах хэмээх бүсгүй өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа "Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно. Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний утас 91034646 мөн Naranmandakh mongol фэйсбүүк хаягаар маань харилцаж болно" хэмээн бичжээ.

Түүний охин Одхүүгийн Сувд 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч даагаагүй байгаа гэнэ. Ой гурван настай О.Сувд охиныг тархины саажилттай хэмээн оношлоод байгаа бөгөөд Герман улс руу эмчилгээ хийлгэх талаар судалж байгаа аж. Хамгийн багадаа 25 сая төгрөг цуглуулах шаардлагатай учраас охины ээж хүмүүсээс зүгээр нэг хандив гуйлгүй хийж чаддаг зүйлээ хийж дэмжлэг хүсэж буй.

Та бүхэн ч гэсэн машины дугаараа шүрээр нэхүүлж, О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл М.Наранмандахын Төрийн банк 106100031241, ХААН банк 5021494986 дансруу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичээрэй. Хоёр өөр дугаар нэхүүлэх бол 91034646-91034646 гээд бичээрэй гэж М.Наранмандах захилаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан