Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“МИАТ” ТӨХК МЭДЭГДЭЛ ГАРГАХ НЬ
“Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох нь 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд “МИАТ ТӨХК ажилчдаа хууран мэхлэж байна” гэсэн тодотгол бүхий хэвлэлийн бага хурлыг зарлан хийхдээ МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэр хүндийг барин ор үндэсгүй худал мэдээллийг ОНМХ-ээр түгээснийг МИАТ ТӨХК хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Учир нь “ЖиТи Эм Жи Эл” ХХК нь МИАТ ТӨХК-ийн Зоогийн газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж байсан бөгөөд уг түрээсийн гэрээг цуцласаныг бүх шатны Шүүхийн байгууллага хэлэлцээд цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Түүнчлэн Б.Пүрэвтогтох захиралтай “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчид цаашид Б.Пүрэвтогтохтой хамтран ажиллах боломжгүй талаараа удаа дараа МИАТ ТӨХК-д хүсэлт гаргаж байсан билээ. Иймд Б.Пүрэвтогтохын МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэрийг барин тараасан худал цуурхалд залруулга болгох үүднээс Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шийдвэр, “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчдын хүсэлтийг хавсаргав.
МИАТ ХК

МИАТ ХК

0 Сэтгэгдэл
























