Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
ШӨХТГ-ЫН ДАРГА Д.МӨНХТӨРД ДАРАМТЛУУЛСАН ГЭХ ЭМЭГТЭЙ АЖИЛТАН НЬ ЦАГДААД ХАНДАХААР БОЛЖЭЭ​
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж оронд нь Д.Мөнхтөрийг томилсон билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайханыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч намынхны хавчлага дарамтын улмаас өнгөрсөн намраас эхлэн ажлыг нь авах гэж шахаж, шаардсаар байгаад гаргалаа гэдгийг Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ярьж байсан юм.

Тодруулбал фейсбүүк хэрэглэгч Tseren Enebish буюу Цэнхэр үст хэмээх нэрээр олон нийтийн сайтнаа хүмүүсийн танил болсон тэрээр өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ. “Хэд хоногийн өмнө би Шударга Өрсөлдөөний газар СӨХ-ыг матах ажлаар очих болов. Дарга нь 2016 оны 1 сард томилогдсон МАХН-ын Мөнхтөр гэх залуу цагтаа ирсэнгүй. Удаж удаж ирэхдээ шинэхэн дарга туслах найзтайгаа ярвайсан пээдгэр амьтан орж ирсэн ба цагтаа ирсэнгүй гэчихсэн биш уурлаж уцаарлав. Бид намууд талцал авчирдаг гэж хардаг. Гэтэл нам дотроо ч талцан алалцдаг юм байна.

Хэрэг эрхлэгчийн газрын дарга гэх бүсгүйтэй би урлаг, олон нийт, ротари ажлаар танил. Өчигдөр хамт хооллосон биш нөгөө бүсгүй харц гунигтай дарамт ихтэй байгаагаа ярилаа. Би ч дарамтгүй амьдрал юу байхав гэж амьдрал заалаа. Үгүй, Цэрэн эгчээ! Бишээ гэснээ надад бичлэг сонсгосон нь нөгөө Мөнхтөр. Доодохь ажилтнаа эрийн нүдээр шүлэнгэтэн элдвээр занаж буй бичлэг сонсов. Шууд цагдаад өгөхийг зөвлөв. Давраарай, Мөнхтөрөө! бас нутгийн гэх найз нь төрийн ажилд оролцдог юм аа даа. Далдаганаад” гэжээ.

Харин ингэж олон нийтийн сүлжээнд өөрийнх нь тухай бичсэнийг Д.Мөнхтөр дарга хараад “Би таныг танихгүй юм. Уулзаж үзээгүй гэжээ” үүнд Tseren Enebish хариулахдаа “Мөнхтөр намайг очсоныг санадаггүй. Санах ч үгүй. Мөнхтөр бүсгүйг дарамталсан тухай бичсэн олон хүн чатаар намайг болгоомжтой байхыг сануулан муу хүн шүү гэж анхааруулав.

Энэ чинь их нөлөөтэй хүн юм шиг байна. Би бичлэгийг чинь сонслоо. Олон хүн чамайг эхнэрээ бас зовоодог, бүсгүйчүүдийг их дээрэлхдэг гэж. Болиорой, давраарай залуу минь.

Яаж явахаараа ийм залуус улс орны чухал местэнд сууж мань мэт нь царай алдаж явдаг юм??? Цагдаа шударга ажилладаг бол чи энэ местэндээ удахгүй” гэсэн байв.

Ямартай ч Д.Мөнхтөр даргад дарамтлуулсан гэх бүсгүй цагдаад хандахаар болсон байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэж, хэний зөв, хэний буруу байсан болохыг харах л үлджээ.

эх сурвалж: жиргээв.мн
0 Сэтгэгдэл
сайхан залуу юмсанж, Даанч хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг л энэ юм байна даа. МАН-ын залуу луйварчид ч ийм л байж таарна. М.Энхболд, Номтойбаяр, Хүрэлсүх нар хүмүүжүүлж байгаа болохоор аргагүй дээ.
Хамгийн их уншсан