Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
School police төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, эцэг эхчүүдийг урамшууллаа
Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Эцэг эх сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор сургуулийн орчинд гардаг гэмт хэргийн тоо эрс буурсан гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлж байна. 2015 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.
School police төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97 000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна гэж Монголын Сурагчдын холбооноос мэдээллээ.
Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн сургуулийн захирал болон сургуулийн орчинд эргүүл хийхэд идвэх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг урамшууллаа.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар ХУД-ийн 118, 18, 52-р дунд сургууль, БГД-ийн 13, 20, 28-р дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, БЗД-ийн 48, 87, Шавь цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, СБД-ийн 35, 31, 58-р сугууль, СХД-ийн 105-р сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль тус тус тодорчээ. Мөн энэ үеэр 10 гаруй эцэг эхийг шагнаж урамшуулсан юм.
School police төслийг илүү үр дүнд хүргэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл"-ийн ажиллах журмыг баталсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл