Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
БНСУ-ын визний журамд ийм өөрчлөлт оржээ
БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулжээ. Үүгээр сардаа 500,000 төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол санхүүгийн чадварыг илтгэх банканд мөнгө байршуулах шаардлагагүй болжээ.

Үүнээс өмнөх зохицуулалтаар албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргадаг байсан бол эдгээр баримтгүйгээр нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авах боломжтой болсон байна.
Үүнээс гадна өмнө нь тус улсад зорчих урилгагүй хувиараа бизнес эрхлэгчид 5-8 сая төгрөгийг банканд байршуулдаг байсныг өөрчилж, урилгатай урилгагүйг үл хамааран 5 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулахаар болж тэгшитгэсэн байна. Мөн тэтгэвэрийн насны виз хүсэгчид банканд заавал барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүй болсон байна. Харин тус улсад сурах оюутан, ажиллах хүчинд олгох визний журамд өөрчлөлт ороогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

0 Сэтгэгдэл