Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 18.20 минутад эхэллээ.

Үдээс хойшхи хуралдаан 14 цагаас хуралдахаар товлосон ч үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ дахь АН-ын бүлэг тус тус хуралдсан тул ийн хугацаа хойшлоод байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд цаг сунгаж хуралдана гэдгийг мэдэгдэв.
Иймд товын дагуу "Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тус тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийг баталснаар тооцов.

0 Сэтгэгдэл