Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа юм. Тус хэлэлцээрийн 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.
2010 оны нэгдүгээр сард хоёр улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг байгуулж байсан. Энэ хүрээнд 1973 онд БНУУ-ын техник эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан. Төслийг хоёр үе шаттай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн хэдий ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон. Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээр хоёр жилийн хугацаанд хүчинтэй байсан бөгөөд 2012 оны тавдугаар сард дуусгавар болж, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэх төслийг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Биокомбинатад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр орчин үеийн өндөр мэдрэмжтэй, нарийвчлал өндөртэй багаж хэрэгсэлтэй болж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаадаас импортолж хэрэглэдэг шүлхий, шувууны томуу зэрэг өвчнүүдээс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа юм. Тус хэлэлцээрийн 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл