Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Д.Нарангэрэл: Зика вирус дэлхийн 27 оронд дэлгэрээд байна
ЭМСЯ-ны Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс Дэлхийн зарим улс оронд дэлгэрч, хүн ам, эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байгаа Зика вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай тодрууллаа.

-Хамгийн сүүлд Зика вирус бэлгийн замаар халдсан гэх мэдээлэл гарсан. Манайд энэ вирусээс сэргийлэхийн тулд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-2015 оны тавдугаар сараас Бразиль улсад Зика вирусийн тохиолдол бүртгэгдэж улмаар дэлхийн 27 оронд тархаад байна. Вирусийн гол дамжуулагч, тээгч нь аида төрлийн шумуул гэж үзэж байна. Энэ вирусийн учруулж буй хамгийн гол аюул нь жирэмсэн эмэгтэй халдвар авбал ураг нь тархины дутуу хөгжил буюу жижигрэлттэй төрж, цаашлаад оюун ухааны хомсдолтой, байнгын асаргаанд байх шаардлагатай болж байгаа юм. Тиймдээ ч энэ вирус дэлхий нийтий анхаарлыг татаж байна. Бэлгийн замаас гадна вирус тээгч шумуулын авгалтай үржсэн, бохирдсон усыг унданд хэрэглэснээр дамжиж болзошгүй. Мөн цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж байна гэсэн мэдээлэл бий.
Үүнтэй холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хуралдаж энэ вирусын талаар “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн” гэх дүгнэлт гаргасан. Улмаар гишүүн орнуудынхаа эрүүл мэндийн толгой байгууллагуудад энэ халдвараас сэргийлэх ажлыг идэвхжүүлэх үүрэг өгсөн.
Үүний үндсэн дээр ЭМСЯ-наас бүх аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд ажиллаж байна. Зөвлөмжид урьдчилан сэргийлэх ажлыг гол болгож, ард иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулахыг үүрэг болгосон байгаа. Энэ ажлыг улсын хэмжээнд орон нутгийн эрүүл мэнд ийн нэгж байгууллагууд хийж байгаа.

0 Сэтгэгдэл