Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хавдартай хүн галт тэргээр жилд нэг удаа үнэгүй зорчино
Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон зарлаж тус өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ сайн үйлсийн аяны хүрээнд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан нар гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Хавдар өвчнийг эрт үед нь оношилбол амь насыг аврах боломжтой тул санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх эд дэмжлэг үзүүлэх зорилгоор УБТЗ оролцох болж байна.
Судалгаанаас үзэхэд төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт жилдээ 800 хүн хавдраар оношлогддог аж. Тэдгээрийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр ирдэг байна. Иймээс УБТЗ нь дээрх аймгуудад амьдардаг хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүүхэд болон 55-аас дээш насны ахмадуудад нийслэл хот руу эмчилгээнд ирж буцахад нь зориулж жилд нэг удаа үнэ төлбөргүй зорчих эрхийн тасалбар олгохоор боллоо.
Дашрамд дурдахад АНУ, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй оронд хавдартай өвчтнүүдэд зориулсан тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон зарлаж тус өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сайн үйлсийн аяны хүрээнд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан нар гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл