Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шийдлийн Засгийн газрыг огцруулахаа мэдэгдлээ
С.СЭНДМАА
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн засгийн газрыг хууль зөрчин газар олгосон гэх үндэслэлээр огцруулахаа мэдэгдлээ.
Сайханбилэгийн засгийн газар нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав, Ойн сан бүхий газрыг Австралийн хөрөнгө оруулалтай “Гутайн даваа” компанид алт олборлуулахаар 2014 оны дөрөвдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон юм байна. Мөн Увс аймагт ажилладаг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “ Монголиа гладвилл Увс петролиум” компанид 2015 оны наймдугаар сард энэ аймгийн 14 сумын газар нутагтай тэнцэх хэмжээний буюу 19724.28 хавтгай дөрвөлжин км талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл” олгосон байгаа юм.
Эдгээр нь урт нэртэй хууль буюу Гол мөрний урсгал бүрэлдэх эх, ойн сан, усан сан бүхий хамгаалалтын бүсийн хуулийг зөрчсөн гэж “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллага үзэж байгаа юм байна. Иймд тус байгууллагын тэргүүн Х.Бээжин “Улс орноо зарж худалдаж, хулгайлаад байгаа засгийн газар орших ёсгүй огцрох нь зүйтэй ” хэмээн хэллээ.
С.СЭНДМАА“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн засгийн газрыг хууль зөрчин газар олгосон гэх үндэслэлээр огцруулахаа мэдэгдлээ.
Сайханбилэгийн засгийн газар нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав, Ойн сан бүхий газрыг Австралийн хөрөнгө оруулалтай “Гутайн даваа” компанид алт олборлуулахаар 2014 оны дөрөвдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон юм байна. Мөн Увс аймагт ажилладаг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “ Монголиа гладвилл Увс петролиум” компанид 2015 оны наймдугаар сард энэ аймгийн 14 сумын газар нутагтай тэнцэх хэмжээний буюу 19724.28 хавтгай дөрвөлжин км талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл” олгосон байгаа юм.
Эдгээр нь урт нэртэй хууль буюу Гол мөрний урсгал бүрэлдэх эх, ойн сан, усан сан бүхий хамгаалалтын бүсийн хуулийг зөрчсөн гэж “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллага үзэж байгаа юм байна. Иймд тус байгууллагын тэргүүн Х.Бээжин “Улс орноо зарж худалдаж, хулгайлаад байгаа засгийн газар орших ёсгүй огцрох нь зүйтэй ” хэмээн хэллээ.
0 Сэтгэгдэл
irgen
Heden bor haltar togrog avch uls toroor orolddog shaldan banid nar olshirch baina uu? daa. Hodolmorloj sur eh ornoo hogjuul za.
2016.02.15
























