Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Одон орон судлалын төвийг аялал жуулчлалын цогцолбор болгоно
М.ЖАВЗАНДУЛАМ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Нийслэлийн аялал жуучлалын газраас мэдээлэл өгөв.

2016 онд долоон үндсэн зорилт тавин 25 багц ажлыг хэрэгжүүлэх төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын үйлчилгээний менежментийн сургалтууд явуулж, үйлчилгээний 2000 гаруй ажилтан бэлтгэж, мэргэшүүлэх юм байна.
Тухайлбал нийслэлийн хэмжээнд жуулчдад зориулан “CITY GUIDE” мэдээллийн систем, гар утасны аппликейшн, “Жуулчин” карт, “Треллер сим карт” зэрэг үйл бүтээгдэхүүн гаргаад буй.
“CITY GUIDE” мэдээллийн системийг нийслэлд 8 газарт суурилуулсан бөгөөд нийт 20 сая төгрөгөөр худалдан авчээ. Түүнчлэн гар утасны аппликейшн нь хотын үйлчилгээний газруудын хаяг байршлын мэдээллийг “google map”-д 3D хэлбэрээр оруулж, ойр орчмын үйлчилгээний газруудынхаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчих, үзвэр, үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой “Жуулчин” картаа үйлчилгээнд нэвтрүүлэх эхний шатны ажил эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Төрийн байгууллагууд олон улсын хурал, зөвлөгөөн, томоохон арга хэмжээгээ аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулна. Мөн гадаад дотоодын жуулчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэний харьяалал харгалзахгүй нийслэл дүүргийн эмнэлгээс авах боломжтой болсон. Мөн ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон, Хонгконг зэрэг оронд зохиогддог дэлхийд тэргүүлэх аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотыг сурталчлан оролцох цогц ажлууд хийгдэнэ. Нийслэл хотын онцлог давуу талыг тусгасан аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ бий болгох ажлын хүрээнд Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвийг гадаад дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын цогцолбор болгохоор төлөвлөж байгаа юм” хэмээв.
Мөн “Инээмсэглэл -Монгол”, “Найрсаг Улаанбаатар” зэрэг нийгмийн аяныг зарлана гэв.

0 Сэтгэгдэл