Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Баярын өдрүүдэд 39 хүнийг аварч, гал түймрийн дуудлага 23,7 хувиар буурсан байна
Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээс хэмжээнд объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэлээ.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, эмнэлэгийн анхан шатны тусламжийг 8 хүнд үзүүлэн эмнэлэгийн байгууллагад хүргэсэн байна. Дээрх хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Баяр амралтын өдрүүдэд орон нутгийг зорьсон иргэдээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багын нутаг Адуунчулууны уурхайн баруун талд автомашины цасанд суусан дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 02:50 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг очиход Тоёото прус маркийн автомашинтай цасанд суусан байсныг татаж гаргаж 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд автомашин цасанд суусан дуудлагыг 14:13 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүнийг гаргахад Landcruiser-200 загварын автомашинтай цасанд суусан байсныг татаж гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг авран хамгааллаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Батлан хамгаалах яамны сургалтын төвийн урд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлгийн гарч очиход Тоёото истима загварын автомашин цасан суусан байсныг аюулгүй газар гаргасан. Уг автомашинд зорчиж явсан 8 иргэнийг аварч аюулгүй байдлыг нь хангасан байна.
Өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж явсан эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг 16:19 цагт өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргаж төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад 48 настай эмэгтэй Дугуй цагаан гэдэг овооны баруун талд ойн модон дотор төөрсөн байсныг 18:42 цагт эсэн мэнд аварч ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээс хэмжээнд объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэлээ.

0 Сэтгэгдэл