Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Дарь.Сүхбаатар Ерөнхийлөгчид хатуу үг чулуудав

Ардын их хурлын депутатуудын үүсгэн байгуулсан “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс “ Ард түмний язгуур эрх ашиг эв нэгдэл” чуулганыг өнгөрсөн даваа гаригт МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулсан. Чуулганд УИХ-ын гишүүд, хуульчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон олны танил хүмүүс олноор оролцсон юм. Энэ үеэр Ардчилсан хувьсгалын анхдагч Дарь.Сүхбаатар “Одоогоос 33 жилийн өмнө 21-тэй хүүхэд Монголын тусгаар тогтнол энэ тэр гэж олон юм ярьсныхаа төлөө Германаас хөөгдөж байлаа. Одоогоос 26 жил 12 сар 28 хоногийн өмнө яг энэ танхимд МоАХ-г байгуулснаа энэ байлаа.Би Монголынхоо ард түмнийхээ өмнө нэгэн хүлцэл өчих гэж байна. Өнөөдрийн ардчиллын алдаа бол миний алдаа юм шүү. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарыг гараас нь хөтөлж ардчилалд уруу татсан хүн би байгаа юм. Хүн хүнээ таньдаггүй юм байна. Залуу байж гэхдээ зоригтой байлаа. Өнөөдрийн Монгол төрийг Монгол үндэстнийг ийм байдалд оруулсан алдаагаа би хүлээн зөвшөөрч засахын төлөө хэлбэрэлтгүй тэмцэх болно. Би Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө гурван удаа тангараг өргөсөн хүн юм шүү” хэмээн хэлж мөр зэрэгцэн Монголд Ардчиллын салхийг сэвэлзүүлж, ардчиллыг өлгийдэж байсан нөхдийнхөө өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Дарь.Сүхбаатар бол Монголын ардчилсан хувьсгалын анхдагч, тэргүүлэгч нарын нэг гэдгийг түүхийн шарлаж буй хуудсууд бүрэн гэрчилдэг. Тиймээс тэр нөхөддөө үг хэлэх, тэднийг шүүмжлэх, тэдэнд тунирхах бүрэн эрхтэй. Энэ л эрх чөлөөнийхөө төлөө тэр тэмцэж байсан юм. Гэхдээ түүний үг байндаа тусав уу эсвэл эсрэг улс төрийн тоглоом хүсэгчдийн өгөөш болох уу гэдгийг тэртээ 26 жилийн өмнө мөр зэрэгцэж явсан нөхөд нь л шийднэ.
зөв хэлж дээ
Энэ хүнийг шударга түвшин, буурь суурьтай хүн гэж боддог , дэмжинэ шүү

0 Сэтгэгдэл
2016.02.17
2016.02.17