Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Уучлал гуйхыг шаардаад буй Шадар сайд Ц.Оюунбаатар онгоц саатуулсан уу
Т.ЦЭЛМЭГ
Шадар сайд Ц.Оюунбаатартай холбоотой хоёр мэдээлэл өчигдөр гарлаа. Эхнийх нь тэрээр зарим цахим сайтыг уучлал гуйхыг шаардав. “Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Гэрт нэгжлэг хийж байх үед хоёр өмгөөлөгч ирж тэр бичгийг танилцуулан гарын үсэг зуруулсан” гэдгийг ойлгомжтой хэлсэн. Мөн гаалийн Х.Баатарын захидлыг Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан гэгч “Өдрийн сонин”-д аваачиж өгсөн гэдгээ тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч хангалттай зарласан байтал энэ бүхнийг Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн мэтээр гүтгэсэн мэдээллүүд цацагдаж, энэ нь даамжирсаар хувь улстөрчийн нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа захиалгат явуулга хэлбэрээр үргэлжилж байгаад харамсалтай байна. Тэрхүү гүтгэлгийн чанартай мэдээллээ устгахыг шаардахад “500,000 төгрөг төлбөл устгана” хэмээн шантаажилж буй нэр бүхий зарим сайтыг энэхүү бусармаг үйлдэлдээ нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно” гэж мэдэгдэл гаргасан юм.

Харин түүнтэй холбоотой өөр нэг мэдээлэл нь онгоц саатуулсан “хэрэг”. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь, Шадар сайд Ц.Оюунбаатар нар томилолтоор гадаад руу явахдаа МИАТ компанийн онгоцыг багагүй хугацаагаар хүлээлгэжээ. Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн онгоцны энгийн зэрэглэлийн тасалбартай байсан эрхэм гишүүд нислэг эхлэхийн өмнө нэлээд асуудал үүсгэж. УИХ-ын гишүүд учраас нэгдүгээр зэрэглэлийн суудалд тухлах ёстой гэсэн байна. Боломжгүй гэдгийг онгоцны үйлчлэгч тайлбарласан боловч МИАТ компанийн удирдлагуудтай ярьж, суудал сольж өг гэж шаардсан гэнэ. Харин МИАТ-ийн удирдлагууд нислэгийг 25 минут саатуулсан эрхэм гишүүдийг ачаа тээштэй нь буулгаад дараагийн нислэгээр явуулах үүрэг өгч. Ингээд арга буюу нөхцөл байдалтайгаа эвлэрч онгоц хөөрсөн байна.
Төсөв хэлэлцэж байх үеэр эдийн засгийн хямралыг даван туулахын тулд аль болох илүү зардлаа хасаж, танах ёстой гэдэг эрхэм гишүүдийн үйлдэл бодит байдалд эсрэг байсан мэдээлэл ийнхүү цахим хуудсуудад түгжээ. Харин энэ талаар УИХ-ын гурван гишүүн ямар ч тайлбар өгсөнгүй төдийгүй утас нь ч холбогдохгүй байсан юм. Уучлал гуйхыг шаардаж мэдэгдэл гарган зарга хийж суугаа Шадар сайд ч таг чиг байлаа.

0 Сэтгэгдэл