Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүчирхийллийн асуудлаар залуус хэлэлцүүлэг хийнэ

Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрийн золиос болж байна гэж НҮБ-ын судалсан байдаг. Тэгвэл охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор улс орон бүр эсэргүүцлийн кампанит ажил өрнүүлдэг билээ. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан улс орнууд охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлог. Манай улсын хувьд “Нэг тэрбумаараа тэмцэе-ONE BILLION RISING” эсэргүүцлийн кампанит ажлыг “ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН” ТББ-ын санаачилгаар “Гүнж” төв болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дөрөв дэх жилдээ “Хувьсгалын төлөөх тэмцэл” сэдвээр ирэх сарын 7-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн “Нэг тэрбумаараа тэмцэе-2016” кампанит ажлын хүрээнд угтсан эвэнтүүдийн нэг болох зохиолч Н.Энхсайханы “ШӨНИЙН СОЛОНГО” туужаар дамжуулан охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлаар залуустай зохиолын хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Энэхүү хэлэлцүүлэг өнөөдөр МУБИС-ийн Ё байранд болно. Н.Энхсайханы хувьд 2004 онд сэтгүүлч мэргэжлээр төгсч, БНХАУ, Тайваньд хятад хэл эзэмшсэн нэгэн. 2012 оноос эхлэн ном зохиолоо бичиж эхэлсэн тэрээр 2012 онд “Хонгорхон Эри” тууж, 2013 онд “Нэг жил” роман, 2014 онд “Шөнийн Солонго” тууж, 2014 онд “Дүүлэн нис охин минь” тууж, 2015 онд “Би нисдэг охин” монологи жүжиг бичсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан