Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Эмнэлгийн ямар ч боловсролгүй “эмч”-ийг АНУ-д баривчилжээ

Америкийн Флорида мужийн Уэст-Палм-Бич хотод эмнэлгийн ямар ч боловсролгүй атлаа хувийн клиник эмнэлэг нээн хүмүүсийг “эмчилж” байсан 18 настай Малакая Лав-Робинсон гэгчийг энэ сарын 16-нд баривчилсан байна.
Тэрээр өөрийн эмнэлгийг энэ оны нэгдүгээр сард нээж түргэн тусламж, сэтгэлзүй, эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэнэ. Түүний эмнэлгийн тухай болон өөрөө эмнэлгийн ямар ч боловсролгүй, эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болохыг цагдаагийн нууц ажилтан нэгэн эмэгтэй мэдэж цагдаагийн газраас мужийн эрүүл мэндийн газартай хамтран хийсэн шалгалтын үеэр тогтоосон байна.
Лав Робинсон үүний өмнө нэгэн нэгдсэн эмнэлэгт бүтэн сараар эмчээр ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Тэгэхдээ тэрээр эмнэлгийн удирдлагатай ямар ч гэрээ байгуулж ажилд ороогүй атгаа тэнд өвчтөнүүдтэй огт харьцалгүй ажиллаж байжээ.
Энэ талаар тэндхийн нэгэн эмч “намайг нэгэн жирэмсэн эмэгтэйг үзэж байхад залуу “эмч” кабинетэд нь орж ирээд хамт байж байсан” гэж мэдүүлсэн байна.
Өнгөрсөн 2015 онд ч гэсэн тэрээр нэгэн сэргээн засах төвд илээчээр ажиллаж байсан гэдгийг тогтоосон байна.

0 Сэтгэгдэл