Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Ж.Батзанданы төрсөн ах МАН-аас албан тушаал хүртсэн”
Б.БИЛГҮҮН
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 6.3-т УИХ-ын чуулганы танхимд зөвхөн УИХ-ын чуулганы хуралдааныг хийнэ гэж заажээ. Энэ заалтыг МАН-ынхан урдаа барьж, “Байнгын хороодын танхимд хурал, зөвлөлгөөн хийж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан” хэмээн буруутгалаа.
Ээлжит бус чуулганы хуралдааны үеэр ирц бүрдээгүйн улмаас УИХ-ын дарга чуулганы хуралдааныг семинар горимд шилжүүлж гишүүдэд үг хэлэх боломж олгосон юм. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “алуурчдын нам” гэж МАН-ыг тодотгосон явдлыг тус бүлгийнхэн буруутгав. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ж.Батзандан гишүүнийг тиймэрхүү зүйл ярьсанд харамсч байна. Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн байсан. Энэ намын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан хүн байсан. Өнөөдөр төрсөн ах нь МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байна. Ингээд бодохоор аавынхаа зүтгэж байсан, төрсөн ахынхаа зүтгэж байгаа намыг алуурчдын нам гэж хэлж байгаа нь нэг талаас харамсалтай байна. Нэг биш олон удаа ингэж хэлж байгаа. Үүнийхээ төлөө МАН-аас болон жирийн олон мянган гишүүнээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалтаар түрий бариад байж болохгүй” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Ингэсэн тохиолдолд нэр дэвших нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасан байгаа. Тиймээс энэ заалт Ж.Батзанданд үйлчилж болох юм гэж тэрээр нэмж хэлсэн юм.
Б.БИЛГҮҮНМонгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 6.3-т УИХ-ын чуулганы танхимд зөвхөн УИХ-ын чуулганы хуралдааныг хийнэ гэж заажээ. Энэ заалтыг МАН-ынхан урдаа барьж, “Байнгын хороодын танхимд хурал, зөвлөлгөөн хийж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан” хэмээн буруутгалаа.

0 Сэтгэгдэл