Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбурхан, салхин цэцэг өвчний тархалт их байна
Э.ГАНЦЭЦЭГ

Хаврын урь орж, урин дулаан улирал ирж буй энэ үед элдэв халдварт өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрдэг. Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлгийн орны тоо хийгээд эм, тарианы хүрэлцээ тааруу байгаа талаар бид өмнө нь сурвалжилсан. Тэгвэл ханиад, томуутай зэрэгцэн улаанбурхан, салхин цэцэг өвчний тархалт ч ихэсч байгаа аж.

Салхин цэцэг өвчнөөр бага насны буюу цэцэрлэгийн хүүхдүүд зонхилон өвчилж байгаа бол 15-17 насны, тарилга вакциндаа хамрагдаагүй хүүхэд, залуучууд улаанбурхнаар өвчлөх нь нэлээд байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Товлолын дагуу 8-11 сартайд, зургаан сарын дараа дахин улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамрагдах ёстой. Товлолт тарилгад хамрагдсан хүүхэд эл өвчнөөр хөнгөн, харин вакциндаа хугацаандаа хамрагдаагүй хүүхэд, залуучууд хүндэвтэр тусч байгаа аж.

Салхин цэцэг өвчнөөр бага насныхан өвчилж байгаа гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн тэргүүний 133 дугаар цэцэрлэгийн эмч С.Аюуш-Эрдэнээс тодруулахад “Энэ хичээлийн жилд салхин цэцэг өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэнээс бага, дунд бүлгийн 2-4 настай хүүхдүүд. Мөн ахлах ангийн хүүхэд өвчилсөн тохиолдол ганц, хоёр бүртгэгдсэн бол улаанбурханаар цөөн тооны хүүхэд өвчилсөн” хэмээсэн юм. Түүнчлэн, тус цэцэрлэг гэр хорооллын хүүхэд олонтой, нэг хашаанд 2-3 айл амьдардаг зэрэг нь бага насны хүүхдүүд элдэв халдварт өвчнөөр өвчлөх шалтгаан болдог учир хүүхдүүд зөвхөн цэцэрлэгээс элдэв өвчний халдвар авдаг гэх ойлголтыг ч ташаа хэмээн нэмж хэлэв. Гэхдээ энэ бол зөвхөн нэг цэцэрлэгийн эмчийн хэлсэн үг.

Тиймээс цөөн гэж харж болохгүй. Ингээд бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагад байдал ямар байгаа талаар тодруулахаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Биднийг очиход үзлэгийн хоёр өрөөний гадаа дараалал үүсч, өлгийтэй нярайгаас эхлээд өсвөр насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд, өвөө, эмээ нар дуугарлан байв. Он гарсаар тус төвд салхин цэцэг өвчний тохиолдол тав бүртгэгджээ. Мөн улаан бурхан өвчний тохиолдол ч цөөнгүй гэнэ.

9000 гаруй хүнд үйлчилдэг уг өрхийн эмнэлэгт улирлын чанартай өвчлөл  их байгаа талаар өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэрэндолгор хэллээ. Мөн ханиад, томууны араас улаанбурхан, салхин цэцэг өвчин их тусч буйг ч дуулгав.
Хэдийгээр томуу, томуу төст өвчний тохиолдол ихэсч, тэр зүгт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага бий ч гаралт, тархалт нь нэмэгдэж буй улаанбурхан, салхин цэцэг өвчнийг анхааралдаа авах нь зүйтэй болов уу. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэлцдэг. Тиймээс “анхаарал татах хэмжээнд хүрээгүй” гэх шалтгаанаар анхаарлын гадна үлдээж болохгүй. Одоогоор дээрх халдварт өвчнүүд намжмал байдалтай байгаа ч цаг агаарын хэм өдрөөс өдөрт дулаарч байгаа энэ үед, бүр цаашлаад зуны цагт нэмэгдэж анхаарал татах хэмжээнд хүрч болзошгүй. Өнгөрсөн намар оюутнууд улаанбурхан өвчнөөр өвчилж, салбарынхныг багагүй сандаргасан үйл явдлыг нэхэн сануулах нь илүүц биз ээ.

Салхин цэцэг өвчнийг гэрээр хэрхэн эмчлэх вэ


Салхин цэцэг агаар дуслын замаар халдварладаг, халуурах болон арьсан дээр тууралт гарч улмаар цэврүү үүсч илэрдэг  халдварт өвчин юм. Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд тууралт гарахаас өмнө илэрдэг. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногт үргэлжилдэг. Тууралт эхлээд нүүр, цээжээр гарч цааш бүх биеэр тархдаг. Тууралт гарч эхэлсэн үеэс 1-2 хувийн ногоон болон метиллийн хөх спиртэн уусмалыг түрхэж хэрэглэж ирсэн ч энэ эмчилгээг орчин үеийн анагаах ухаанд хүлээн зөвшөөрдөггүй. Халдваргүйжүүлэх үйлдэл нь нотлогдоогүй, харин ч харшил үүсдэг гэж үзэж байна. Тиймээс салхин цэцгийг гэрээр дур мэдэн эмчлэхээ түр азнаж, эмнэлэгт хандахыг зөвлөе. Ингээд тууралт цэврүү болж, 7-10 хоногийн дараа хатаж, тав үүсдэг.

Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болж, халуурч болзошгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ амны хөндийг анхааралтай ажиглаж, шингэн төрлийн, зажлуур багатай хоол хүнс өгөх хэрэгтэй. Хэрэв маажуур ихтэй бол хлорфенамин, лоратадин, цертризин гэх мэт харшлын эсрэг эм, бэлдмэлийг эмчийн зөвлөмжөөр, тохирох тунгаар хэрэглэж болно. Салхин цэцэг өвчин вирусээр үүсгэгддэг тул антибиотик эмчилгээ үр дүнгүй. Иймд зөвхөн зовиур багасгах, загатнаа арилгах арга хэмжээ авна. Мөн тууралтыг түргэсгэх үүднээс үзэмний шүүс ууж болно. Мөн салхин цэцэгтсэн хүүхдэд даавуун хувцас өмсгөж, салхи авахуулахгүй байх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан