Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Батмөнх: Бонд авснаар гуравхан жилийн дотор 2283 км зам тавьж чадсан

Шинэчлэлийн Засгийн газарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнхтэй ярилцлаа. Тэрээр Чингис, Самурай бондыг босгоход гар бие оролцож явсан хүн юм.

-Таныг урьсан гол шалтгаан бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын үед Монгол Улс томоохон бонд гаргасан. Энэ бондтой холбоотой хэсгийг харж, дүр төрхийг зохион байгуулж бүх зүйлд нь оролцсон хүний хувьд олон хүний толгойд байгаа асуултад хариулмаар байгаа юм. Бонд авах бодит шаардлага юу байв. Хэзээ энийг бодож эхэлсэн бэ?
-1992-2012 онд Монгол Улсын Засгийн газрын өр хоёр тэрбум орчим ам.доллар байсан. Энэ нь дандаа хөнгөлттэй зээл байсан. Хөнгөлттэй зээл гэдэг маань 20-30 жилийн урт хугацаатай хүү багатай байдаг. Нөгөө талаас хөнгөлттэй зээл авч байгаа улсууд маань өөрийн хүссэн зүйлд, хүссэн салбартаа хөрөнгө оруулалт хийж зарцуулж чаддаггүй.
2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад нөхцөл байдал ямар байсан гэхээр Хүний хөгжил сангаас таараасан мөнгө хасах 1 их наяд төргөг байсан. Уг нь бол сан гэдэг маань санхүүгийн хувьд санхүүгийн утгаараа нэмэх тэмдэгтэй байх байтал урьдчилж олгоод тараагаад өгчихсөн байсан.

Гадаад зах зээлд 110 доллараар зарж байсан нүүрсний үнэ хоёр дахин унасан, Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт ороод явчихсан ч эхний орлого нь орж ирээгүй байсан. Түүхий эдийн үнэ дэлхийн эдийн зах зээлд унах нь ойлгомжтой болсон үед л Засгийн газар байгуулагдсан. Хамтарч Шинэчлэлийн Засгийн газар байгуулсны дараа аль аль намд нь мөрийн хөтөлбөр гэж байгаа тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бидэнд заавал санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. 2013 оны төсвийн эх үүсвэр нь тодорхойгүй, аль хэдийнэ 2012 оны төсвийн тодотгол нь яригдаад эхэлчихсэн угаасаа төсөв хүрэхгүй нь ойлгомжтой болчихсон, Төв банкны нөөц хоёр тэрбум орчим ам.доллар, гадаад худалдааны тэнцэл буюу гадаад улстай наймаа хийж байгаа алдагдал хоёр тэрбум ам.доллар болсон байсан. 2013 онд энэ зураг их хэцүү харагдаж байсан. 2011, 2012 онд өдөөгдсөн их хэрэглээг 2013 онд бид шууд зогсоож чадахгүй. Нөгөө талдаа төв банкны валютын нөөц багасаад ирэхээр ханш хаана очихыг таахад бэрх. Эргээд бид хөнгөлттэй, урт хугацаатай зээлээ авъя гэхээр манай улс ядуу буурай орны зэрэглэлээс хөгжиж байгаа орны статуст шилжсэн болохоор бэрхшээлтэй болсон. Бонд гэдэг бол компани төслөө танилцуулаад банкнаас зээл авч байгаа юм шиг л явдаг зүйл. Ямар ч байсан дэлхийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар анх удаа ядуу буурай орны хувиар гуйж биш “Бид ийм зүйл хийе, чадна” гэж хэлээд 1,5 тэрбум ам.доллар зээлэх шийдвэр гаргасан. Мэдээж, УИХ-аар батлагдах ёстой. Анх батлагдахдаа таван тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн УИХ-ын тогтоол гарсан. Мэдээж бидэнд таван тэрбум ам.доллар бөөнд нь гаргах боломж байхгүй. Бонд гаргахдаа гадаадын том банкуудыг зөвлөгчөөр авдаг. Тэд анх 1.5-2 тэрбум ам.долларын бонд гаргавал зохимжтой байдаг гэж зөвлөсөн. Тэгээд л 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар шийдээд хийж бүтээх зүйлээ яриад хоёр багт хуваагдан ажилласан. Сангийн сайд Азийн хэсэг болох Хонконг Сингапурын төлөөлөлтэй уулзаад Эдийн засгийн хөгжлийн сайд Төв банкны ерөнхийлөгч хоёр хамгийн гол цэг болох Европ Америк руу явсан. Би Ч.Улаан сайдтай хамт Азийн хэсэг дээр ажилласан. Тэгээд энэ бонд маань тухайн жилийн хамгийн сайн хүүтэй 4.1, 5.1 хувийн хүүтэй хамгийн сайн бондоор нэрлэгдээд анх удаа Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс зээл авсан. Нэг тэрбум нь 4.1 хувийн хүүтэй, 0.5 тэрбум нь 5.1 хувийн хүүтэй.

-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бонд босгож, дэлхийн зах зээлээс мөнгө олж ирж чаджээ. Тэгвэл бондоо яг ийм зүйлд зарцуулна гэдэг зарчим байгаагүй юм уу?
-Ер нь хоёр төрлийн бонд гарч байгаа. Төсвийн бонд гэж гарч байгаа. Энэ бол төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж гардаг. Эсвэл ирээдүйд нөхөж төлөгдөх хөгжлийн бондыг гаргасан. Бондоо гурван зүйлд зарцуулна гэж авсан. Нэгдүгээрт, дэд бүтэц буюу зам харилцаа. Өнөөдөр Баян-Өлгий аймаг руу нэг ч хувийн компани зам тавихгүй. Тиймээс үүнийг улсын төсвөөс шийднэ. Хоёрдугаарт, улсын чанартай том төслүүдэд зарцуулна гэсэн. Энэ нь Оюутолгой, Таван толгой, Эрчим хүчний станц гэх мэт. Гуравдугаарт, арилжааны зээл буюу аж ахуйн нэгжүүдийнхээ санхүүжүүлж чадахгүй байгаа аж үйлдвэрийн төслүүдэд хийнэ гэсэн зорилготой.

-1.5 тэрбум ам.долларын тэдийг нь Азиас, төдийг нь Европоос авсан гэж ялгаж хэлж өгч болох уу?
-60 гаруй хувийг нь Лондонгоос, 40 орчим хувь нь Азиас авсан.

-Мөнгө босгоод ирсэн хойно санхүүжүүлэх тө­сөл нь бэлэн биш бай­на. Тиймээс төгрөг зах зээлд гаргаад явъя гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Үүнийг хэн гаргаж байв?
-Эдийн засгийн хүндрэлийг мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа Төв банк, сангийн бодлого хэрэгжүүлж байгаа Засгийн газар хоёр хамтарч шийдэхгүй бол давж гарахад бэрхшээлтэй. Хөгжиж байгаа үед, мөнгөтэй байгаа үед Засгийн газар нийгмийн халамж руу мөнгө гаргах сонирхолтой байдаг. Энэ нь инфляцыг өдөөдөг. Тиймээс Төв банк үүнд хяналт тавьж, тоормозыг нь татах ёстой. Бонд гаргах бас нэг өдөөгч нь валютын нөөц байсан. Бага хүүтэй байгаа дээр нь мөнгөө авч нөөцлөе гэж шийдсэн л дээ. Доллараар орж ирсэн бондыг Төв банкны мэдэлд шилжүүлсэн. Засгийн газар зардлаа төгрөгөөр гаргадаг. Тиймээс ЖДҮ, дэд хөтөлбөрүүдэд төгрөг гаргах саналыг Засгийн газар, Монголбанктай хамтарч ярилцсаны дүнд гаргасан. Түүнээс Засгийн газар дангаараа шийдвэр гаргавал валютын ханшид нөлөөлнө шүү дээ.

-Тэгэхээр төгрөг болоод валютын нөөцөд байсан ам.долларыг эргэлтэд оруулсан нь ханшийн өсөлтийг бий болгосон. Үүнийг тооцоогүй хэрэг үү?
-Хэрэв бид 1.5 тэрбум ам.долларын бондоо гаргасан бол ханшийн асуудал хэвийн хэмжээнд байх байсан. Гэтэл үүнийг өрийн хязгаараар шалтаглаад зогсоосон шүү дээ. Нэг ёсондоо бүтэн явах циклийг тасалчихсан.

-Таны хэлж байгаагаар таван тэрбум ам.доллар авах ёстой байтал 1.5 тэрбумаар хязгаарласан гэх гээд байна уу?
-Тав гэдэг бол их тоо. Гэхдээ тавыг биш юмаа гэхэд 3, 3.5-ыг авчихсан бол барилга, ипотекийн салбарт гаргасан төгрөгөө эргүүлээд татаад авах боломж байсан.

-“Самурай” бондыг гаргасан. Энэ бондын зорилго юу байв?
-Иен хамгийн бага хүүтэй. Монгол Улсын Засгийн газар, банкууд, хувийн компаниуд иений зах зээл рүү нэвтэрч байгаагүй. Ерөнхий сайдын айлчлалтай уялдуулаад иений зах зээлээс бонд босговол яасан юм бэ гэж ярилцсан. Ингээд бид 30 тэрбум иен буюу 300-аад сая ам.долларыг босгосон. Хүү нь жилийн 0.73 хувь. Гэхдээ 10 жилийн хүүгээ урьдчилаад авчихдаг юм билээ. Үүнийгээ япончууд хэлдэггүй л юм билээ.

-Нэг сонирхол татсан зүйл байна. Бондынхоо нэрийг яагаад “Чингис” гэж нэрлэсэн юм. Хэн нэрийг нь өгсөн юм бэ?
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өгч байсан.

-Энэ мөнгө орж ирс­нээрээ эдийн засагт маш их дэмжлэг үзүүлсэн, үр өгөөж нь ч байгаа. Гэхдээ 2018 онд эхэнд бид 500 сая ам.доллар төлөх ёстой. Хэ­рэв Шинэчлэлийн Засгийн га­зар огцроогүй байсан бол бон­доо хэрхэн төлөх байсан бол?
-Зээл аваад түүнийгээ сунгах юм уу, өөр эх үүсвэрээс төлөх үү гэдэг нь банкны зээл төлөхтэй л адил. Гэхдээ гол нь гадагшаа гарах ёсгүй. Тухайн улсдаа капитал болох ёстой. Эргээд төгрөгийн үнэлэмж чухал болохоос биш валютын үнэлэмж чухал биш. Бид төгрөгөө барьцаалаад зээл авах боломж байгаа.

-Бондын мөнгийг гур­ван хэсэгт зарцуулна гэж төлөвлөсөн тухай та ярьсан. Тэгвэл яг төлөвлөгөөний дагуу явж чадсан уу?
-1992-2012 оны хооронд 20 жилийн хугацаанд Монгол Улс 2087 км зам тавьж, таван аймгийн холбосон байгаа юм. Харин бид 2012-2015 оны хооронд 2283 км зам тавьж нийслэлээс алслагдсан таван аймаг хатуу хучилттай замтай болж чадсан. Сөрөг хүчний зүгээс шүүмжилж байгаа зүйл бол арилжааны зээл авчихаад зам руу оруулсан гээд байгаа юм. Төгрөгөө үнэтэй байлгая, эргэлтэд оруулъя гэвэл аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ёстой. Үүний тод жишээ бол Хөвсгөл рүү зам тавьсан нь дотоодын олон жуулчин очлоо шүү дээ. Хэрэв энэ зам тавигдаагүй байсан бол пирус машин очиход хэцүү. 20 жилийн хугацаанд ямар нэг хэмжээгээр нэмэгдээгүй байсан. Маш их нүүрсний нөөцтэй ч ОХУ-аас жилд 80-90 сая ам.долларын эрчим хүч экспортолдог байсан. Тэгвэл бондын хөрөнгөөр бид эрчим хүчний эх үүсвэр барьж чадсан байх жишээтэй. Арилжааны зээлийн хувьд 1400 төсөлд, 655 компанид 230 тэрбум төгрөгийн зээл гаргасан.

-Мөнгө төгрөгөө зар­цуу­­лаад явахад улс төрийн нөлөө хэр байсан бэ. Тодорхой асуувал, УИХ-ын гишүүдийн компанид мөнгө өгсөн үү?
-655 компанид хэний компани байгааг хэлэхэд байна. Бүхэлд нь АН-ынхны компани авсан гэвэл худлаа.

-Эдийн засгийг төрөл­жүүлэх тухай яриад байгаа. Бондын мөнгө босгож, авч байхдаа энэ асуудалд анхаарал хандуулсан уу?
-Төрөлжүүлнэ гэдэг маань үйлдвэрүүдээ дэмжиж байгаа, импортоо багасгаж байгаа явдал шүү дээ. Ингэхдээ мөнгө олж болох олон салбарт дэмжлэг өгч, дэмжиж байгаа юм. Гэхдээ эдийн засгийг солонгоруулах ажлыг Засгийн газар биш хувийн секторынхон хийх ёстой юм болов уу гэж боддог.

-Засгийн газар өөрөө оролцоод байхаар яаж хувийн компаниуд өрсөл­дөх юм бэ?
-Засгийн газар ямар салбарт хувийн компаниудтай өрсөлдсөн гэж...

-Тухайлбал, шатахууны үнийг зориудаар бариад байна шүү дээ?
-Нефтийн үнийг чөлөөлөөд орхисон бол өнөөдөр 1 литр шатахууны үнэ 3500 төгрөг давах байсан биз.

-Харин наадах чинь асуудал үүсгээд байна л даа. Тухайлбал, шатахууны үнэ өссөн бол иргэд хэрэглээгээ хязгаарлаж эхэлнэ. Ямар машин унахаа хүртэл бодож эхэлнэ. Гэтэл Засгийн газраас шатахууны үнэ өсөхгүй гээд хэлчихээр хүмүүсийн хэрэглээ улам л нэмэгдэж байна. Ипотекийн зээлийн хүүг багасгана гэж зарласан нь орон сууцны үнэд дахиад л өсөхөд нөлөөллөө. Уг нь төрийн оролцоо энэрэн­гүй байх ёстой ч зах зээ­лийн механизм нь илүү зохи­цуулах ёстой юм биш үү л гэж асуугаад байна л даа?
-Сонгодог загвар буюу Америкийн загвараар явуулъя гэхээр суурь капитал байхгүй. Тэгэхээр тодорхой хэсгийг улс оруулаад дараа нь түүнийгээ чөлөөлөхгүй бол болохгүй байсан. Нефтийн тухайд бид 100 хувь оносон гэж хэлж чадахгүй, алдаатай зүйл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг яасан гэхээр төсөв мөнгө хэтэрсэн энэ үед хүмүүсийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй юм байна. Тиймээс иргэдийн халааснаас гарч хамгийн их зарцуулагдаж байгаа бензин, мах, гурилынх нь үнийг өсгөхгүй байлгах нь чухал юм байна гэдэг бодлого барьсан. Тэр зохицуулалтыг хэрэглээний бензин дээр л хэрэгжүүлсэн. Бизнесийн, уул уул уурхайд хэрэглэж байсан шатахуун бол зах зээлийн жам ёсны үнээр л авч хэрэглэсэн.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа хувьцаат компани болгоно гэж ярьж байсан та бүхэн. Энэ чиглэлээр ямар ажил хийж амжуулсан бэ?
-Ерөнхий сайдын зөвлөх болохдоо нэг л зүйлийг хэлсэн. Энэ юу гэхээр манай санхүүгийн сектор нэг хөл дээрээ догонцож байна. Яагаад гэхээр 98 хувь нь арилжааны банкууд. Маш өндөр хүүтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дотоодын хэдэн компаниуд маань энэ банкуудын хүүг төлөхийн төлөө л явж байгаа. Банкуудад байгаа иргэдийн хадгаламж бага учир иргэдийн мөнгийг өндөр хүүтэй хадгалдаг. Ийм л байдлаар явж ирсэн. Тиймээс санхүүгийн секторыг нэг биш ядаж гурван чиглэлд хөгжүүлье гэж хэлсэн. Хөрөнгийн зах зээл байхгүй. Ганц зээл авдаг биш “Надад ийм бизнес байна, үүний 70 хувийг та нар аваач. Би ийм юм хийж чадна” гээд зардаг болгоё гэсэн чинь Үнэт цаасны тухай хууль нь учир дутагдалтай, хөрөнгө оруулалтын сангийн хууль байхгүй байсан. Тиймээс би өөрөө ахлаад Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлуулсан. Одоо хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэхээр Хөрөнгийн бирж дээр бараа байхгүй. Зарах бараа нь юу вэ гэхээр төрийн өмчит компаниуд юм байна гэж үзсэн. Хоёр дахь зүйл нь даатгал байсан.

Даатгалын салбарт экспортын даатгал гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гээд даатгалын бүх компаниудтай уулзахад, “Та нар бидэндтэй өрсөлдөх гэж байна” гэж эсэргүүцсэн учир зогсоосон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан