Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
АСЕМ-ын үеэр иргэдийг хотоос гарахыг уриална
Б.БИЛГҮҮН
Ази, Европын хамтын ажиллагаа (АСЕМ)-ын 11 дэх удаагийн уулзалт ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болно.
Эхний уулзалт дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалтаар эхлэх бөгөөд бусад салбар найман хуралдаан сар тутам болж, долдугаар сард өндөрлөх товтой байна.
Өндөр, дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөл өнөөдрийг хүртэл 15 удаа хуралдсан бөгөөд хамгийн сүүлд зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн явц, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Баясгаланаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гааль болон НӨАТ, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр АСЕМ-д шаардлагатай автомашиныг татваргүйгээр экспортлох боломжтой гэж байгаа. Энэ хууль батлагдсанаар автомашины асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болох уу. Яг хэдэн автомашин шаардлагатай байна вэ?
-Ямартай ч, АСЕМ-ын бэлтгэл ажил хуваарийн дагуу ямар нэг саадгүй үргэлжилж байгаа. Уулзалтын үеэр зочдод үйлчлэхэд 350 автомашины хэрэгцээ байгаа гэсэн судалгаа гарсан. Харин үүнээс 250 автомашиныг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны дистрибьютер компаниудтай хамтран ажиллах зарчмаар хангахаар болсон.
Тэд өөрсдийн хөрөнгөөр 250 автомашин оруулж ирэх бол УИХ татвараас нь чөлөөлөх хууль баталж, Засгийн газраас мөнгө гаргахгүй байхаар болсон. Өөрөөр хэлбэл, АСЕМ-ын үеэр бид автомашиныг нь ямар нэг төлбөргүй хэрэглээд буцаагаад дистрибьютер компаниудад өгөх юм.
-250 автомашин гэхээр хүрэлцэхгүй юм байна. Үлдсэн хэрэгцээг нь яах вэ?
-Яам, тамгын газруудад хэрэглэгдэж байгаа мөн байгууллага, хувь хүмүүсийн эзэмшиж байгаа үйлчилгээнд явах боломжтой автомашинуудын судалгааг гаргаж байгаа. Тэгэхээр үлдсэн хэрэгцээгээ дотоодоосоо хангахаар ажиллана. Мөн 100 автобусны асуудал бий.
Зам тээврийн яамнаас улс, хот хооронд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн автобусны томоохон төслийг Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 300 гаруй том оврын автобус оруулж ирэхээр яригдаж байна. Улс, хот хоорондын үйлчилгээнд явах юм. Тиймээс бид Улаанбаатарт АСЕМ-ын уулзалт болохоос өмнө эхний ээлжид 50 автобусаа нийлүүлнэ үү гэсэн хүсэлтийг Солонгосын талд тавьсан. Тэд нааштай хариу өгсөн тул дээрх 50 автобусыг АСЕМ-ын үйлчилгээнд ашиглахаар төлөвлөсөн.
-АСЕМ-ын уулзалт болох үеэр орон нутагт давхар арга хэмжээ зохион байгуулах талаар ярьж байна. Энэ нь Улаанбаатарын иргэд болоод автомашины урсгалыг багасгах зорилготой гэгдэж байгаа. Иймэрхүү зүйл бэлтгэл ажлын хүрээнд яригдсан юм уу?
-Зочид, төлөөлөгчдийн зорчих маршрут гарсан. Энэ дагуу Замын цагдаагийн газар, хамгаалалтын алба зэрэг холбогдох байгууллагууд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. АСЕМ-ын гол арга хэмжээ долдугаар сарын 15-16-нд болох ёстой. Энэ хоёр өдөрт хотын төвийн хөдөлгөөн хязгаарлагдаж, харуул хамгаалалт гарсан байна. Тиймээс аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй талаас нь зохион байгуулахыг хичээж байна. Долдугаар сар гэдэг урин дулаан цаг болчихсон, иргэдийн ихэнх нь ээлжийн амралтаа авч, оюутан залуус амардаг үе байдаг. Тиймээс бид хөдөө гадаа амралтаар явахыг иргэдэд уриална. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч гэсэн АСЕМ-ын уулзалт дөхөөд ирэхээр иргэддээ хандан уриалга гаргана гэж байсан. Аялал жуулчлалын компаниудтай мөн ярилцсан. Үндэсний баяр наадмын үеэр гадаадын жуулчид ихээр ирдэг тул долдугаар сарын 13-н хүртэл Улаанбаатар хотод байлгаад, 14-нөөс эхлэн орон нутгийн аяллын маршрутыг нь эхлүүлэхээр хөтөлбөр гаргах талаар тохирсон. Тиймээс дотоодын болон гадаадын иргэд АСЕМ-ын үеэр хөдөлгөөний хязгаарлалтад орж, бухимдах нь бага байх болов уу.
-АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтын үеэр АСЕМ-ын 20 жилийн ой мөн болох гэж байгаа. Үүнд зориулан урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах талаар ярьж байна. Ер нь, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан урлаг, соёлын ямар арга хэмжээ болох юм бэ. Түүнээс гадна, зочдыг тэмээн цуваагаар тосно гэх яриа гарч. Энэ хэр үнэний ортой бол?
-Гол арга хэмжээ долдугаар сарын 15-16-нд болно. Үүнээс өмнө дагалдах есөн хурал байгаа. Нийт 10 арга хэмжээ Улаанбаатар хотод болно гэсэн үг. Хамгийн эхнийх нь дөрөвдүгээр сарын 21-нд эхэлж, долдугаар сард өндөр хэмжээний уулзалт хүртэл найман арга хэмжээ болно. Тиймээс эдгээр уулзалт дундуур улс эх орноо сурталчилсан, ялангуяа, үндэсний өв, урлаг соёлын арга хэмжээг төлөвлөсөн. Уулзалт бүрт л зохион байгуулна. Ялангуяа, хамгийн сүүлийн өндөр хэмжээний уулзалтын үеэр урлаг, соёлын арга хэмжээг өргөн хүрээнд зохин байгуулна. Харин АСЕМ-ын 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэхээр урьдчилсан байдлаар тохирсон. Арга хэмжээг нь бол Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байна. Харин тэмээн цуваагаар тосно гэх яриа ташаа мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй.
-Европын 31, Азийн 20, мөн хоёр олон улсын байгууллагын төлөөлөл ирнэ гэж байгаа. Зарим улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд хувийн онгоцоороо ирж, тусгай хамгаалалттай автомашинаар зорчих талаар мэдээлэл бий. Гэтэл Чингис хаан онгоцны буудалд тэдгээр онгоцыг буулгах болон байлгах хүчин чадал байхгүй. Ингэснээр хөрш орны нисэх онгоцны буудлыг түрээслэх байх гэсэн таамаг ч байна.
-Гадаадын төлөөлөгчдийн онгоцыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж авна. Өнгөрсөн жил Иргэний нисэхийн Ерөнхий газар, “МИАТ” компанитай хамраад АСЕМ-ын бэлтгэл ажлыг базаасан. Одоогийн байдлаар 34 онгоцыг түр зогсоох хүчин чадалтай болгосон. Өмнө нь 20 гаруй онгоц түр зогсоох боломжтой байсан. Өмнөх АСЕМ-ын уулзалтуудыг судлахад АСЕМ-ыг зохион байгуулж байсан улс орнуудын онгоцны буудалд 30 гаруй л онгоц байрлаж байсан юм билээ. Тэгэхээр “Чингис хаан” онгоцны буудлын онгоц түр байрлуулах талбай хангалттай болов уу, гэсэн урьдчилсан тооцоо бий. Хэрвээ, үнэхээр шаардлага гараад онгоц нь багтахгүй бол Өвөрмонголын Хөх хот болон ОХУ-ын Улаан-Үдэ хотын нисэх онгоцны буудалд түр зогсоох талаар Иргэний нисэхийн Ерөнхий газраас яриа хэлэлцээр хийж байгаа юм билээ. Харин онгоц зогсоох түрээсийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ яриа хэлэлцээр дуусвал зардал тодорхой болох байх. Тэгвэл тухайн үед нь мэдээлэл өгнө.
-“АСЕМ-Вилла” хотхоны ажил хэр урагштай байгаа вэ?
-Бүтээн байгуулалтын ажил нь дуусах шатандаа орсон. Өнөөдрийн байдлаар бүх барилга нь баригдаад дуусчихсан. Одоо дотоод засал чимэглэлийн ажил хийгдэж байна. Дулаан болохоор мод тарих, зүлэгжүүлэх, гэрэл чийдэн тавих зэргээс эхлээд гадаад заслын ажил нь эхлэх байх. Гэхдээ тавдугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад орно гэж гүйцэтгэгч компаниас мэдэгдэж байгаа.

0 Сэтгэгдэл