Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өрхийн эмнэлгүүд 20 цаг хүртэл ажиллана
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа   томуу томуу төст өвчний гаралт ихэсч байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж холбогдох арга хэмжээ авахаар үүрэг чиглэл өглөө. 

  Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж, хэвийн өдрүүдээс 60 хувиар хэтрээд байгаа аж.  Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу  57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна.  
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон.  Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбат  уулзалтын үеэр танилцуулсан юм.

    ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж,  зохицуулалтыг олон нийтэд ард иргэдэд  мэдээллийг хүргэхийг үүрэг болгож, цаашид хүүхдийг өвчлөл хүндрэхээс сэргийлсэн арга хэмжээг ард иргэдийн дунд өргөн зохион байгуулах  хэрэгтэйг  анхааруулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан