Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МҮЭХ хууль бус шийдвэрээс үүдэлтэй хохирлоо нийслэлийнхнээс нэхэмжлэх нь
-Өнөөдрөөс эхэлж гишүүдээсээ татвар авна-

 А.АКЭРКЭ

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захиргаа, үйлдвэрчний байгууллагын хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу багш, ажиллагсдын цалин хөлснөөс Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг зарим нь ажилчдынхаа сарын үндсэн цалингаас авдаг ч олонхи нь олговол зохих цалингийн дүнгээс нэг хувиар тооцон суутгадаг.

Ийнхүү харилцан адилгүй жишгийг тухайн ажилтантай нэг бүрчлэн ярилцаж тохироогүй хэрнээ байгууллагын захиргаа цалингаас нь шууд суутган тооцож Үйлдвэрчний эвлэлд төлдөг зохисгүй байдал газар авсанд мөн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний харилцаа цэвэр сайн дурын үндсэн дээр байх ёстой гэж үзсэн иргэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд удаа дараа гомдол санал хүргүүлсэн байдаг. Харин тэрээр энэ асуудлыг судлаад Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг албан татварын шинжтэй болгосон хууль бус харилцаа гэж үзсэн.

Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичиг хүргүүлж тодорхой арга хэмжээ авч ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллана уу хэмээн үүрэгдсэн билээ.
Боловсролын газрын дарга цалингаас нь суутгал хийхийг өнгөрсөн жилээс зогсоож, Үйлдвэрчний эвлэлийн татвараа сайн дурын үндсэн дээр төлдөг байдалд шилжих нь зүйтэй гээд холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл хүргүүлж байсан удаатай.

Гэвч энэ асуудал эцэстээ шүүхийн хаалга татсан билээ. Тодруулбал, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг тухайн үед “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцэд Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагаанд, дотоод асуудалд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцохыг түтгэлзүүлнэ гэж заасан байдаг. Манай холбоо дээрх байгууллагад элссэн. Тэгэхээр манай холбооны үйл ажиллагаанд төр захиргааны байгууллага хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид хуулийн дагуу, дүрэм журмаараа үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандсан” гэж байв. Түүнчлэн “Манай холбоонд элссэн гишүүд татвараа төлөх л ёстой. Энэ татварыг чинь бүхий л нийгмийн үед авч байсан. Бид татвараа авдгаараа авна” гэж байсан.

Ийнхүү нэг нь өгөхгүй нөгөө нь авна гэсээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван ч шатны шүүхийн хаалга татсан эл асуудал нэг тийш шийдэгджээ. Тодруулбал, нийслэлийн  Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харьяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдийн татвар зогссонтой холбоотой асуудал гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж энэ даваа гарагт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас эцсийн байдлаар хүчингүйд тооцогджээ. Энэ хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн олон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш болоод Ус сувгийн удирдах газар гэх зэрэг олон байгууллагын нийт 31519 ажилтан, ҮЭ-ийн анхан шатны 398 хороо, зөвлөл, салбар холбоодын гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийн төлөө явуулдаг олон үйл ажиллагаа тасарч, ихээхэн хохирол учирсан гэнэ. Мөн энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан эмч, багш нарт өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон арван үйл ажиллагаа тасарсан гэдгийг МҮЭХ-ныхон мэдэгдлээ. Тиймээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагуудаас дээрх хууль ёсны бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэхээр болсон байна. Гэхдээ хохирлыг мөнгөн дүнгээр тооцож хэлэх боломж байхгүй ч ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд нь хориг саад хийвэл өөрт учирсан хохирлоо шүүхийн байгууллагад тооцож байгаад хандаж шийдвэрлүүлнэ гэлээ.
Хохирсон салбар хороодын төлөөлөл болгож Ус сувгийн удирдах газрын Үйлдвэрчний нэгдсэн хороон дарга Д.Энхбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Энхбаясгалан: Сувилалд явж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж чадаагүй

-Танайх цалингийн хэ­дэн хувьтай тэнцэх хэм­жээний татвар авдаг юм бэ?
-Үйлдвэрчний эрхийн тухай хуульд хөдөлмөр эрхлэх иргэн авч буй цалин орлогоосоо нэг хувийн татвар төлдөг байгаа. Ус сувгийн ҮЭ-ийн нэгдсэн хороо үүсгэн байгуулагдаад 50 гаруй жил болж байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нээс эхлээд төрийн албан хаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Манай хороо 1500 гаруй гишүүнтэй. Хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх ашгийг нь хамгаалахаас гадна нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг. Татварыг зогсоосноос хойш нэлээдгүй хэмжээний хохирол амссан.

-Ингэхэд танай хороонд хэдий хэмжээний мөнгө цуглардаг юм бэ. Юунд зарцуулагддаг нь сонин байна?
-Ерөнхийдөө манай хороо бол орон тооных. Салбар долоон хороотой. Хуулийн зөвлөхтэй, долоон тэргүүлэгч ажилладаг. Хөдөлмөр эрхэлж буй иргэний хөдөлмөрийн маргаан гарахад өмгөөлөгчийн өмгөөллийн төлбөрийг төлөх, салбар хороодынхоо цалин хөлсийг тавих, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд зарцуулдаг. Мөн гишүүдээс ирсэн саналын дагуу халамж олгодог.

-Ер нь, татвар зогссон хугацаанд гарсан хамгийн ноцтой зөрчил нь юу байв?
-Үйлдвэрчний эвлэлийн гишүүд авах ёстой хөнгөлөлт болон хамтын гэрээнд заасан заалтууд дээрх урамшуулал, сувиллын хөнгөлөлт эдлэх эрх нь зөрчигдсөн. Сувилалд явж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж чадаагүй. Хамгийн их хохирсон хүмүүс бол ажилтан албан хаагчид байсан.

Нэг салбараас жилдээ тэрбумаар нь олдог тус холбоо зөвхөн гишүүн , татвар төлөгчдөдөө л үйлчилгээ үзүүлдэг. Тус холбооны гишүүн болсноор хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулж, ажил олгогчийн аливаа хууль бус дарамт, шахалтаас хамгаалагдаж, ажлын байр нь баталгаатай болж, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч хөнгөлөлттэй үнээр өмгөөлүүлж, Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоо гэрээ хэлэлцээр байгуулах боломж нөхцөл нь бүрддэг. Гэвч татварын мөнгө нь юунд, хэрхэн зарцуулагддаг нь хүмүүсийн анхаарлын төвд байсан хэвээр.

2012 онд орон нутгийн 22, Мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоог нэгтгэсэн 200 мянга гаруй гишүүдээр эгнээгээ өргөтгөж үйл ажиллагаагаа явуулж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон боловсролын салбарын хэмжээнд гэхэд л цалингийн нэг сарын цэснээс дунджаар сард 104,688,9 мянган төгрөг, жилдээ нийт нэг тэрбум 151,577,9 мянган төгрөг суутгадаг гэсэн тооцоо бий. Суутгасан төлбөрөө тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороод дүрмийн наймдугаар бүлгийн дагуу зарцуулдаг гэж буй. Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн “Татвар санхүү, өмч хөрөнгө” гэсэн наймдугаар бүлэгт “Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, тусламж, хандив, үндсэн хөрөнгө бусад орлогоос бүрдэнэ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар тогтоосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг хувиас доошгүй байна. Татварыг бэлэн бусаар хурааж, Үйлдвэрчний эвлэлийн хороодын дансанд татварын 70 хувийг оруулж үйл ажиллагаандаа зарцуулах, 30 хувийг холбооны дансанд шилжүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа төлөлгүй гурван сараас илүү хугацаа хэтэрвэл гишүүнээс хасагдсанд тооцно” гэж заажээ. Харин энэ татвартай холбоотой асуудалд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат ямар тайлбар өгснийг сонирхуулъя.

С.Эрдэнэбат: МҮЭХ нэгдсэн журмаар мөнгө татаж авдаггүй

-Үйлдвэрчний эвлэлийн гишүүний харилцаа цэвэр сайн дурын үндсэн дээр байх ёстой гэдэг. Гэтэл та нарыг татвараа хүмүүсийн цалингаас хүчээр суутгадаг гэж буруутгасан. Мөн татварын мөнгө хэрхэн зарцуулагддагийг мэдмээр байна?
-Хүний цалингаас өөрт нь хэлэхгүй татвар авдаг гэж буруутгасан л даа. Гэвч энэ талаар нэг ч гомдол ирээгүй. Шүүх хүртэл ийм гомдол байгаа бол өргөдлийг нь аваад ир гэхэд нийслэлийнхэн гаргаж өгч чадаагүй. Төрийн байгууллагын удирдлагууд хууль бус шийдвэр гаргадаг. Хүмүүсийг ажлаас нь халж, цалин хөлсийг нь хасдаг. Энэ асуудлыг хамгаалах эрх нь Үйлдвэрчний байгууллагад байдаг. Бид шүүхэд хандаж олон хүнийг ажилд нь буцаан оруулж байна. Ажлын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх өмгөөлөгчийн зардал бараг сая төгрөг болдог. Манайхыг хүмүүс янз бүрээр л ойлгодог. Нэг гишүүний татварын 70 хувь нь гишүүдэд нь эргээд үлддэг. Анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийддэг гэсэн үг. Харин 30 хувь нь салбар, нийслэлийн ҮЭ-ийн холбоонд очдог. Тэнд хүмүүсийн эрх ашгийн төлөө хуульч, зохион байгуулагчид, сонгуульт ажилтнууд ажиллаж байгаа. Тэдний үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Энэ мөнгөөр чадан ядан үйл ажиллагаа явуулдаг юм шүү.

-Сард хэдий хэмжээний мөнгийг шимтгэлээр татдаг юм бэ?
-Үйлдвэрчний эвлэ­лийн байгууллагуудын ги­шүүнч­­лэлээс шалтгаалж шимтгэл нь өөр өөр байдаг. МҮЭХ нэгдсэн журмаар мөнгө татаж авдаггүй. Гишүүд нь шат шатандаа хуримтлуулдаг. Гэхдээ хуримтлуулсан мөнгөнөөсөө ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаанд зориулж нэг гишүүнийг 600 төгрөгөөр бодож өгдөг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 30 гишүүнтэй байгууллагын нэг нь ажлаасаа халагдахад бүх гишүүнийхээ татварын мөнгийг өгөхөөс аргагүй болдог. Яг тэр үед нь бид дэмжлэг үзүүлдэг юм. Өнөөдөр 2000 хүн ажлаасаа халагдлаа гэхэд хүн болгонд өмгөөлөгч авч өгөх хэмжээний нөөц байхгүй. Манай өмчийн хэд хэдэн байгууллага бий. Тэндээс олсон орлогоо улсад татвараа давхар төлдөг. Татварын мөнгө маш олон хүнд хуваагдаж зарцуулагддаг болохоор хүмүүсийн ойлгож байгаагаар их хэмжээний мөнгө хуримтлагддаггүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан