Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Хотол таван эрдэнэ хоршоо” Хөдөө аж аХуйн биржийн харилцаанд оролцов
Хүнс хөдөө аж ахуйн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ХОРШОО-АНХ УДАА” арга хэмжээг зохион байгууллаа. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мэнджаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХ-ийн Логистик барааны албаны дарга Ж.Эрдэнэболд болон холбогдох албаны дарга, мэргэжилтэн, хоршооны гишүүд оролцож биржийн арилжаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол Таван эрдэнэ хоршоо” нь Хөдөө аж ахуйн биржийн холбогдох дүрэм журмыг даган мөрдөж, шалгуур үзүүлэлт хангаснаар Хөдөө аж ахуйн биржийн анхны байнгын бус гишүүнээр бүртгэгдэж хоёрдугаар сарын 22-ны өдөр онлайн хэлбэрээр арилжаанд оролцлоо. Уг арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд Өмнөговь аймаг анхдагч нь болсон юм. Биржийн арилжаанд тэмээ, хонины ноос, ноолуур, хөөвөр зэргээр оролцож болно.

0 Сэтгэгдэл