Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Дарь Сүхбаатар яагаад уучлал гуйв
Т.ЦЭЛМЭГ

Ардчилсан хувьсгалын анхдагч Д.Дарь Сүхбаатар өнгөрсөн долоо хоногт болсон “Жудагт Монгол” хөдөлгөөний чуулганд үг хэлэхдээ ард түмнээс уучлал гуйсан. Чухам ямар учир шалтгаанаар уучлал гуйснаа тэрээр “Цензургүй ярилцлага” нэвтрүүлгээр тайлбарлалаа. Нэг биш хоёр удаа уучлал гуйж буй нь өнөөгийн төр засгийн удирдлагуудтай холбоотой гэнэ. Тэрээр “Гурван удаа тангараг өргөсөн хүн би. 1989 онд ардчиллын анхдагч 13 Монгол Улс, ард түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөж, гарын үсгээ зурж байсан. Гэвч харамсалтай нь зарим нөхөд маань тангарагаасаа няцсан. Анх бид тусгай хангамж, улаан номер гээчийг байхгүй болгохыг уриалж ярьж байв. Одоо тэгтэл улаан номер байтугай алтан дугаар, алтан утас хэрэглэдэг болж. Хүн хэн байснаа мартаж болохгүй. 25 жил гэдэг хүний нэг үе гэсэн үг. Буух нь энэ өндөрлөгөөс буух ёстой. “Жудагт Монгол” хөдөлгөөний чуулган дээр “Ардчилал анархизм боллоо. Ардчилал америкзм боллоо. Энэ миний буруу” гэж уучлал гуйсан” гээд хамт тэмцэж явсан зарим нөхөртөө урам хугарч яваагаа ярьсан юм.

2008 оны долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдал дахин давтагдах ёсгүйг тэрээр сануулж, энэ жилийн сонгуулиар ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол байгаагаа ч нуусангүй. Ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь оролцож, тэмцэж явсан олон сайхан нөхрөө дурсаад цаг бусаар алдсан залуусынхаа төлөө харамсдаг гэлээ. Нэр нь огт дурсагддаггүй олон залуус ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан. “Хонх” хамтлагийн Цогтсайхан бол жинхэнэ баатар гэж тодотгов. Тэр сайхан залуус Монгол Улс буруу замаар яваасай гэж тэмцээгүй. Тэрбум төгрөг авбал сайд болж байхад 10 мянган төгрөг авсан нь шоронд ордог болж. Ийм болно гэж хэн нь ч хүсээгүй. Ард түмнийхээ толгой дээр гишгэж төрд гарсан учраас уучлал гуйх нь зөв хэмээсэн. Корпорацуудын нөлөө төрд шургалсны гай гарч байгаа нь энэ. Төр жолоодогч гэдэг төрмөл байдаг. Тиймээс жинхэнэ жолоодогчоо таньж сонгомоор байгааг анхааруулав. 

Хорь гаруй жилийн түүхэнд гаргасан хамгийн том алдааг тэрээр цүнх баригч нарыг бий болгосон гэж тодорхойлов. Гутлынх нь үдээсийг үдэж өгөөд цүнх бариад явж байсан залуус дэд сайд, дүүргийн Засаг дарга болж буй нь жинхэнэ эмгэнэл гэлээ. Ардчилсан хувьсгалын эхэнд тухайн үеийн коммунист намыг татан буулгаж бүгд ижил гарааснаа гарч чадаагүй нь энэ бүхний эхлэл хэмээсэн. Энэ мэтчлэн түүхэнд сайнаар, саараар үлдэх ч байсан ирээдүй хойчоо харж явах ёстойг нөхөддөө хандан хэлж, сануулж байсан юм.
0 Сэтгэгдэл
энэ хүнииг уг нь энэ удаад сонгоод үзэх хэрэгтэй юм даа. энэ жилийн улс төрийн сонголтод хачин хачин юмнууд байгаа биздээ. бүгд адилхан
Хамгийн их уншсан