Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Дархан-Уул аймгаас дөрөө мултална
Э.ГАНЦЭЦЭГ

“...Химийн эмчилгээнд олон удаа орсны улмаас үс нь унаж, аргагүйн эрхэнд үсээ хусуулж, хорт хавдар бүх биеэр нь тархаж, өвчиндөө зовиурлан дэмий л гийнах эгч минь сүүлдээ хараагүй болж, хоол унднаас гарч, турж эцэн, үр хүүхэддээ хэд хоног ч болов харагдах гэж мөн ч их тэссэн дээ. Энх тунх, инээж ханиаж явсан хүн нэг л өдөр элэгний хорт хавдар хэмээн оношлогдож, бүр гуравдугаар шатанд орсон үед бид мэдсэн нь харамсалтай” гэх харуусал тээсэн хүмүүсийн комментыг та бараг өдөр бүр фэйсбүүк хуудаснаас олж харж, уншиж буй биз ээ.

Харамсалтай нь, манай гариг дээр жилд 14 орчим сая хүн хорт хавдраар өвчилж, үүнээс найман сая гаруй нь буюу даруй 50-60 хувь нь нас барсаар. Хэрэв хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оновчтой хийгээд үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол энэ тоон мэдээ 10 жилийн дараа гэхэд 20 саяд хүрэх төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлхий дахинд гэлтгүй манай улсад ч хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Хорт хавдар манай улсын хүн амын нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болоод зогсохгүй нас барж буй таван хүн тутмын нэг нь энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Ийн хорт хавдраас шалтгаалах нас баралтын тоо их байгаа нь хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдлын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой.

Тиймээс хавдрыг эрт үед нь илрүүлэх, хүн амд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал хэвшил олгоход “Хавдрын эсрэг үндэсний аян” чиглэдэг. Тус аян зургаа дахь жилдээ хэрэгжихээр Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагууд хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэлээ. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ улам ойртож, эрсдэлт, зорилтот бүлгийн хүн ам хавдрын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрагдаж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх юм. Манай улсад хавдрын өвчлөл ихэсч, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол дутмаг, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүйгээс хавдрын хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байдаг аж. Ихэвчлэн ахимаг насны буюу 40-60 насны иргэд хавдраар өвчилж, нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзэлдэг байна. Олон жилийн дунджаар хорт хавдрын шинэ тохиолдлын 41 хувь  нь нийслэл, харин 59 хувь нь орон нутгаас бүртгэгджээ.

Хэдийгээр хөдөө орон нутгийн анхан шатны эмнэлгүүд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан энэ талын мэдээллээр иргэдийг хангаж, хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэг, оношилгоо хийж, эхо, рентген аппаратны тоног төхөөрөмж, цусны эдийн ерөнхий шинжилгээ хийх зэрэг дорвитой ажил хийж байгаа ч хавдрын өвчлөл орон нутагт буурахгүй байгаа юм. Тиймээс энэ жил хавдрын өвчлөл хамгийн их бүртгэгдээд буй Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан, Ховд гэсэн найман аймгийн 20 орчим мянган иргэнийг хавдрын үзлэг, оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ.

2014 онд хорт хавдраар 5484 хүн өвчилж байсан бол энэ тоо өнгөрсөн онд тав дахин буюу 5777 болж өсчээ. Энэ нь хавдрын эрт үеийн оношилгоо сайжирч, иргэд эрүүл мэнддээ анхаардаг болж, эмнэлгийн байгууллагад хандах нь ихэссэнтэй холбоотой. Мөн хавдрыг эрт үед нь илрүүлэх үндэсний хэмжээний үзлэг оношилгоо хийгдэх болсонтой ч холбоотой юм. Эмэгтэйчүүдийн дунд нэмэгдээд буй хөх, умайн хүзүүн хорт хавдрыг илрүүлэх үзлэгийн аян 2012 онд, мөн элэгний хорт хавдрын илрүүлэг үзлэг өнгөрсөн оноос орон даяар явагдаж эхэлснээр хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийн тоо нэмэгджээ. Үүнд 2011 оноос орон даяар өрнөж эхэлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян” томоохон түлхэц үзүүлсэн гэж болно. Аяны хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд 90992 хүнд үзлэг оношилгоо хийснээс шинээр 382 хүн хавдартай болохыг илрүүлж, дээрх иргэдийн 42 хувь нь буюу 160 иргэн хорт хавдрын эхэн үедээ оношлогдож чаджээ. Ингэснээр тэд бүрэн төгс эмчлэгдэх боломжтой болж байгаа юм. Аяны хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд орон нутагт 715 сая төгрөгийн санхүүжилтээр 403 мэс засал амжилттай хийж, 5000 гаруй эмч, мэргэжилтнийг ур чадварын сургалтад хамруулж, Хаан банкны 2063 сайн дурын ажилтан бэлтгэж, 67 мянга гаруй иргэнд хавдраас сэргийлэх сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх 470 гаруй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэжээ.

Энэ жилийн хувьд аймаг, дүүр­гийн түвшинд хорт хавд­рын эрт илрүүлэг үзлэг болон хөнгөвчлөх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэ­лээр сургалт зохион байгуу­лахад түлхүү анхаарч, аймаг тус бүрээс таван эмч, мэргэжилтэн, нийт 150 эмчийг энэ төрлийн сургалтад хамруулахаар төлөвлөжээ. Хавдар судлалын үндэсний төвийн 10 орчим эмчийн бүрэлдэхүүнтэй баг орон нутагт үзлэг, оношилгоо эмчилгээ хийхээр болсон байна.

“Нийт хавдартай иргэдийн 20-22 хувь нь эрт үедээ харин дийлэнх нь хоёр буюу түүнээс дээш үедээ оношлогдож, эдгэрэх боломжгүй болсон байдаг. Тиймээс хавдрын тохиолдол их бүртгэгдэж буй орон нутагт хүрч үйлчлэх нь чухал” хэмээн ХСҮТ-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Пүрэвсүрэн хэлсэн. Түүнчлэн “Хорт хавдрыг урьдал үе буюу нэг, хоёрдугаар шатанд нь илрүүлж чадах аваас бүрэн төгс эмчлэгдэх боломжтой. Хавдар үүссэнээсээ хойш 15-20 жилийн дараа илэрдэг. Эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй учраас хүн өөрийгөө эрүүл гэж боддог. Харин ямар нэг хэлбэрээр зовиур илэрч, оношлуулсан үед аль хэдийнэ эмчлэгдэх боломжгүй гурав, дөрөвдүгээр шатандаа орчихсон байдаг. Тиймээс иргэд хавдрын өвчин үүсч болох эрсдэлтэй зан үйлээс өөрсдийгөө хамгаалах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаг байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдраар өвчлөх нь ихэссэн. Тиймээс эхо аппаратад жилдээ нэг харуулчихдаг байх хэрэгтэй. Энэ тохиолдолд  элэгний хорт хавдар оношлогдоно. Мөн уушгины, ходоод, улаан хоо­лойн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Харин эмэг­тэйчүүдийн дунд умайн хүзүү­ний хорт хавдар нэлээд ихсэх хандлагатай. Хүн амын нийт өвчлөлийн дөрөвдүгээрт бичиг­­­­­­­­­дэж байна. Тэгэхээр эмэг­­­­­­­­­­­­тэй­­чүүд 1-2 жилдээ эмэг­тэйчүүдийн эмчид үзүүлж хэв­ших хэрэгтэй” гэдгийг ч дуул­гасан. “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” ирэх есдүгээр сараас Дархан-Уул аймгаас дөрөө мулталж, баруун аймгуудаар өрнөж, өндөрлөнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан