Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хөгжлийн бэрхшээл бол нийгмийн асуудал
Э.УНДРАЛБАЯР

Өдгөө долоон тэрбум гаруй оршин суугчтай болоод буй манай гаригийн нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Товчхондоо, долоон хүн тутмын нэг нь энэ тодорхойлолтод хамаардаг гэсэн үг. Харин манай улсын хэмжээнд 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжийн асуудлаас эхлээд тулгамдаж буй асуудал их. Хүртээмжийн асуудал гэхээр барилга байгууламжийн гаднах налуу зам төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл. Хүртээмж гэдэгт хүрээлэн буй орчны тохижилт, барилга байшин, зам тээвэр, сургууль, орон сууцны байр, эмнэлэг, ажлын байран дахь бүх төрлийн дотор, гаднах байгууламж болон мэдээлэл харилцаа холбоо, түргэн тусламжийн, цахим үйлчилгээ гэх бүх хүнд шаардлагатай бүх үйлчилгээ багтдаг. Хүртээмжийн асуудлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж тун хязгаарлагдмал байдаг. Тэдэнд хүрэх боловсролын хүрээ явцуу, тогтолцооны хувьд буруу байдгаас өнөөдөр тэдний дийлэнх нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эцэг эх, ах дүү, ар гэрийнхнийхээ хүмүүсийн орлогоор амьдардаг байна. Хүн бүрт л ажил хөдөлмөр хийж, амжиргаагаа залгуулах хэрэгцээ шаардлага тулгардаг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарч ажилладаг ч  тэдний ажлын байран дахь сэтгэлзүйн бэлтгэл, сургалт зөвлөгөө дутмаг байдаг байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучилж, мэргэжлийн чиг баримжаа өгөх сэтгэлзүйн сургалт зөвлөгөө өгдөг цорын ганц хувийн бирж байдаг нь үүнийг батлан харуулах болов уу. Тэдний зарим нь сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол үлдсэн нь боловсролын төвшнөөсөө шалтгаалж санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байдаг.


Л.Гэрэлцэцэг: “Хөгжлийн бэрхшээлтэй” гэж ялгаварладгаас үл ойлголцол үүсдэг

“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв”-ийн тэргүүн, сэтгэлзүйч Л.Гэрэлцэцэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа.

-Танай бирж байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ? Үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манай хөдөлмөрийн бирж байгуулагдаад гурван жил болж байна. Миний хувьд хувийн биржээрээ дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хамт олонтойгоо дасан зохицох талаас нь сэтгэлзүйн сургалт, зөвлөгөө өгдөг. Мөн ажил олгогч байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн яаж харилцах, тэдний онцлогийн талаар ойлголт өгөх үүднээс сургалт зохион байгуулдаг.

-Нийт хэчнээн хүнийг ажилд зуучлаад байна?
-Одоогоор 50 орчим хүн зуучлуулсан ч тэднээс тогтвортой ажиллаж байгаа нь цөөн. Энэ нь олон шалтгаантай ч хамгийн их нөлөөлдөг нь хүртээмжийн асуудал. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийгөө ажиллах чадваргүй, бусдаас өөр гэж голдогоос ажлын байранд дасан зохицох нь удаан, мөн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ өмнөө барьж бага цагаар ажиллах, энэ ажлыг хийж чадахгүй гэж шантардагтай холбоотой. Мөн ажил олгогч байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь ялгаварлах, бага цалин олгодогоос үл ойлголцол үүсдэг.

-Аж ахуй нэгж байгууллагуудаас хууль тогтоомжийнхоо дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах нь хэр байдаг вэ?
-Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагуудад мониторингийн судалгаа хийхэд түнхний мултрал, дотор эрхтний улмаас группт орсон хүмүүсийг эс тооцвол хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг байгууллага маш ховор байсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын төвшинтэй холбоотой байж болох юм. Иймээс тэдний боловсролын төвшинг сайжруулах, хүртээмжийн асуудлыг шийдэх тал дээр анхаарч ажиллах нь ажлын байртай болоход маш том түлхэц болох юм.

-Цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Сонсгол, хараа зэргээрээ төрөлжсөн хувийн биржүүд олон болвол хүн бүрт хүрч ажиллаж чадна. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эмнэлгийн, сэтгэлзүйн, хөдөлмөрийн нөхөн сэргээлт гэж байдаг. Манай орны хувьд эмнэлгийн нөхөн сэргээлт байдаг ч нөгөө хоёр нь огт байдаггүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан