Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүүхэд зугаа цэнгэлийн бай байж болохгүй гэв

-Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ-

А.АКЭРКЭ

Өдөртөө -15 градус, шөнөдөө 20 гаруй градусын хүй­тэн байгаа энэ цаг үед та машиныхаа цонхыг онгойл­гоод, толгойгоо гаргаад 40км цагийн хурдтайгаар хоёр цаг орчим хугацааг өнгөрөөж чадах уу хэмээн Монголын хүүхдийн төлөө байгуул­лагуудын үндэсний нэгдсэн холбооныхон та биднээс асууж байна.

Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооныхон дээрх шиг цаг агаартай нөхцөлд бага насны хүүхдүүд адгуусны нуруун дээр давхиж уралдах болоод байгаад сэтгэл зовниж буйгаа учирлав. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаанаар бүсийн уралдааны товыг гаргахдаа “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Цагаан хөтөлд зохион байгуулахаар болсон. Улсын баяр наадмын тухай хуульд долоогоос доош насны хүүхэд морь унахгүй, хамгаалалтын хэрэгсэлтэй, даатгалтай байна гэж заасан байдаг.

Харин өвөл, хаврын уралдааныг зохицуулсан зохицуулалт, хянадаг бай­гуул­­лага байхгүй учир зайлшгүй анхааралдаа авах ёстой асуудлын нэг гэж тэд үзжээ. Түүнчлэн яаралтай зохицуулалт хийхгүй бол жил бүр 300 орчим хүүхэд бэртэж гэмтсээр байх болно гэдгийг ч сануулав.

Тоо баримт сөхвөл 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болжээ. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Тиймээс хүүхдийг өвлийн морин уралдаанд оруулахыг зогсоогооч, шаардлагатай бол насанд хүрэгчид өөрсдөө уралд, тамирчид бий болгох гарц байна гэдгийг ч тус холбооныхон санууллаа. Мөн энэ дэлхий дээр манай улс шиг бага насны хүүхдээр морь унаж уралдуулдаг улс орон байхгүй. Насанд хүрэгчид юм уу мэргэжлийн тамирчид уралддаг гэв.

Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах албан ёсны байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний газар. Гэвч энэ морин уралдааныг хориглох тал дээр нэг ч удаа дуугарахгүй байна. Тийм учраас бид “Дүнжингарав-2016” уралдаа­ныг хориглоё гэж байгаа юм. Хамгийн гол нь хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа энэ цаг үед эл асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх ёстой гэлээ. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс өвлийн морин уралдааныг зайлшгүй хориглох ёстой гэсэн хүсэлт, шаардлагаа Монгол Улсын Засгийн газарт тавихаар болсон байна. Учир нь, “Дүнжингарав-2016” уралдаа­ныг Засгийн газрын тогтоолоор зохиодог, цаашлаад тун удахгүй баруун бүсийн “Их хурд” уралдаан Өвөрхангай аймагт зохион байгуулагдах учир ийн эсэр­гүүцлээ илэрхийлж буй аж.
Гэвч энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй биш. УИХ дахь эмэгтэй гишүүд 2013 оноос эхлэн Хурдан морь унаач хүүхдүүдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж ирсэн. 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран санамж бичигт гарын үсэг зурж, хамгааллын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг олон ахиц гарсан боловч санамж бичгийн зарим зүйл заалт нь өнөөдөр хэрэгжихгүй байсаар. Мөн өвлийн морин уралдаанд 16-гаас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлах зайлшгүй шаардлага бий гэж байсан ч биеллээ олоогүй л байна. Гэхдээ энэ мэт саар мэдээллийн хажуугаар сайн мэдээлэл ч бий.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн  Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийнхаа хэмжээнд 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргасан. Үүнийгээ 2016 он гарсаар олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор гэж тайлбарласан. Мөн өнгөрсөн сард Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан байдаг. Тэрээр, ирэх тавдугаар сарын 1 хүртэл буюу өвөл хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээ­ний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон билээ. Энэ мэтээр аймгийн Засаг дарга нар ар араасаа морин уралдаан зохион байгуулахыг хориг­лосон захирамж гаргаж буй. Үүнийг нь бу­руу­­шаахаас илүүтэй зөв зүй­­­­­­тэй шийдвэр гэж харах хүн олон байна. Харин энэ удаа­гийн шаардлагыг Засгийн газар болоод холбогдох байгуул­лагууд нь хэрхэхийг чих тавин хүлээж суух л үлдлээ.


Д.Авирмэд: Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр нь морин уралдаан

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэдээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн га­зарт шаард­лагаа хүр­гүүлж амж­сан уу. “Дүнжин­га­рав-2016” зохиогдоход ердөө гурван хоног л үлдэж?
-Шаардлагынхаа бичиг баримтыг бэлтгэж байгаа. Албан ёсны шаардлагаа өнөө, маргаашгүй хүргүүлнэ.

-Жил бүр янз бүрийн байгууллага шаардлага тавьж эл асуудалтай тэмцдэг ч үр дүнд хүрсэн нь үгүй. Та бүхэн ч гэсэн шаардлагаа цагийг нь тулгаж тавьж байгаа нь нэг л үр дүнд хүрэхгүй юм шиг харагдаад байна?
-Хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд дан дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хүчээ нэгтгэж ажиллаж байгаа нь энэ. Уралдаан болохоор орилчихоод бусад үед нь ичээндээ орсон тарвага шиг байхгүйн төлөө хууль эрхзүйн хүрээнд нь боловсронгуй болгох, цаашдаа энэ өв соёлоо нэлээд орчин үежүүлж өгөхөөс гадна өвлийн спортыг мэргэжлийн төвшинд байлгахын төлөө Монголын морин уяачдын спортын холбоо, Засгийн газарт, холбогдох хүмүүст нь шаардлага тавьж байгаа юм. Цаашдаа хүүхдийн эрхийг Хүүхдийн төлөө үндэсний газар гээд ажил хийдэггүй байгууллагын байр сууринд авч ажиллана. Гэхдээ эл уралдааныг эсэргүүцэж олон удаа дуугарсны үндсэн дээр аймгууд маань өвлийн морин уралдаанаа хийхээ больсон шүү дээ. Энэ бол амжилт. Цаашид амжилтаа ахиулаад журамлаад, хуульчлаад явна. Мөн цогтой дуугарна гэдгээ хэлмээр байна.

-Хүүхдийн эрх зөрчи­гдөж буй өөр олон асуудал бий. Гэтэл өвлийн уралдааныг онцлоод байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ?
-Манай холбоо нэгдүгээр сарын сүүлчээр байгуулагдсан. Хамгийн эхний тавьж буй асуудал нь л энэ юм. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудал олон бий гэдэг нь үнэн. Цаашид нэг нэгээр нь хөндөж тавина. Өнгөрсөн жил Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглолоо гэсэн л дээ. Хамгийн гол нь хаврын улирал эхэлчихсэн болохоор “Дүнжингарав” уралдааныг хүлээн зөвшөөрсөн байх. Харамсалтай нь, байгаль, цаг уур маань яг л өвлийнхөөрөө байна. Тиймээс бид хаврын уралдааныг бүхий л аймагт зохион байгуулахыг хориглох ёстой гэж үзсэн. Үүний төлөө л тэмцэж байна.
 
-Шаардлагыг чинь хүлээж авахгүй байвал яах вэ. Та нарын дараагийн алхам юу байх бол?
-Бид өлсгөлөн зарлаад ч юм уу тэмцлийн хурц хэлбэрт шилжиж чадахгүй. Хамгийн гол нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр нь морин уралдаан шүү дээ. Олон улсын хүүхдийн эрхийн конвенцид хүртэл заагаад өгчихсөн байдаг. Манай улс ч гэсэн тэр конвенцид нэгдсэн. Тэгэхээр хүүхэд гэмтэл бэртэл авах орчин нөхцөл нь бүрдсэн уралдааныг хийлгэхгүйн төлөө тэмцэх л болно. Өнөөдөр хүмүүс соёлын өв гэхээсээ илүүтэйгээр мөнгөтэй чадалтай хүмүүс маань өөрсдийнхөө зугаа цэнгэлийн нэг хэлбэр болгочихлоо. Хүүхэд бол зугаа цэнгэлийн бай байж болохгүй. Баячууд өөрсдийнхөө хүүхдээр морь унуулахгүй байгаа шүү дээ. Амьдрал нь тааруу, хүүх­дээрээ мөнгө олж буй хүмүү­­сийн хүүхдүүд л морь унаж байна. Ийм л дүр ­ харагдаж буй. Бас нэг асуудал нь даатгал. Жаахан мөнгөөр даатгуулчихдаг. Харин нөгөө хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болбол насан туршийн амьдралыг нь хамгаалж чадах тийм даатгалын тогтолцоо манайд байхгүй. Цалин хөлс болгож хэдхэн төгрөг өгдөг. Гэмтэхээр нь эм, тангийнх нь мөнгийг л өгдөг шүү дээ. Энэ мэт зугаа цэнгэлийн байнаас болоод хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болохоор бид асуудал болгож тавиад байгаа юм. Хэрвээ уралдаан зохион байгуулагдвал бид бичлэг хийнэ. Дараагаар нь асуудлыг өөр өнцгөөс нь холбогдох байгууллагуудад нь тавина.

-Сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийн зарим нь уяач. Тийм учраас хууль тогтоомжийг биелүүлэх сонирхолгүй байдаг гэх юм. Үүнтэй та санал нийлэх үү?
-Яг өнөөдөр алдарт уяач гээд байгаа улстөрч, бизнесийнхэн маань морио уяж байна уу гэвэл үгүй. Нэг уяачид морио өгч уяулчихаад өөрөө алдар хүндийг нь хүртдэг. Энэ нь уяачийн хөдөлмөрийг сорж буй нэг хэлбэр. Хүүхэд хамгааллын хууль УИХ-аар батлагдаагүй байна. Яагаад батлагдахгүй байна вэ гэхээр олонхи нь уяач байдагтай холбоотой болов уу. Ямар ч гэсэн бид энэ асуудлын эцсийг хүртэл явах болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан