Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүүд
❤️🔥❤️🔥❤️🔥❤️🔥
Монгол нохой нь бусад төрлийн тэжээвэр нохойг бодвол ан ав, мал, хот манах чадвар нь илүү хөгжжээ. Ийм чадвар байгалийн шалгарлаар бий болсон хэрэг. Адгуусан амьтны хамгаалах рефлекс нарийн процесс юм. Энэ нь олон зуун жилийн эволюци хөгжлийн явцад буй болсон амьдралын дасан зохицох нарийн зохилдлогоо бөгөөд ухамсартай ямар нэг холбоогүй нөхцөл, нөхцөлт бус рефлекс билээ. Нохойн зан төрх нь хүрээлэн буй орчноос хамааран олон янзын хэлбэрээр илрэх ба эхээс төрмөгц л илэрдэг нь гөлөгний уураг тархи, мэдрэх эрхтний үйл ажиллагаатай холбоотой. Нохой хоол тэжээлээ хайж олох, түүнийгээ барих нь зан төрхийн үйлдлээр илэрдэг. Нохой ой тогтоолт сайтай.

Монгол нохой хуучин ирж байсан газар, явсан замаа андахгүй бөгөөд энэ давуу талыг монголчууд төөрөх үед ашигладаг байжээ. Нохойн уураг тархины сэтгэцийн процесс нь чиглэсэн зорилготой, хоорондоо дасах, ижилсэх, нэг нь нөгөөдөө захирагдах ухамсарт биш үйл хөдлөл юм. Монгол нохой нь бусад нохойг бодвол юмыг тусгах ой тогтоолт илүү. Тэд эзнийхээ идүүрт хийж өгсөн хоолноос гадна жижиг шувууны ангаахай, оготно, хулгана, зурам, үхэр огодой, тарвага, туулай, үхсэн малын сэг зэм, яс зэргээр хооллоно. Монгол нохой нь өөрийн эзнээсээ нэг их арчилгаа, маллагаа шаардаад байхгүй өөрийгөө хооллож, байгалийн ямар ч нөхцөлд түргэн дасан зохицож бие дааж амьдрах чадвартайгаараа бусад нохдоос ялгардаг.
Монгол нохой нь чийрэг бие цогцостой, галбир тэгш, онцгой согог дутагдалгүй, сэрвээний дундаж өндөр нь эр нохой 75см, эм нохой 65см, биеийн дундаж урт эр нохой 107см, эм нь 108см байдаг. Амьдын жин эр нохойных 40кг, эм нь 30кг-с доошгүй байна. Биеийн хэмжээгээр дунд ба түүнээс дээш жинтэй нохойд хамаарна. Сэргэлэн цовоо, сонор соргог, хараа хурц, үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн, юм сурах чадвартай. Арчилгаа, тэжээл тусгай биш энгийн. Өсөлт үржил, тэсвэр хатуужил сайтай. Эмгэг өвчин багатай. Монголын цаг уурын нөхцөл, нүүдлийн мал аж ахуйд зохицсон. Амьдралын хамгийн идэвхтэй үе нь 2-с 9 нас, 2-с 3 насандаа орчиндоо бүрэн зохицон арга ухаан, чадвар суудаг. 3 настайгаас эхлэж үржлийн хамгийн идэвхтэй үе байна. Орооны үеэр зарим нэг чоно, айлын нохойг дасгах, ижилсэх, дагуулах, хорших ч тохиолдол байдаг. Монгол нохой зэрлэгшхээрээ чонотой нийлж амьдардаг тохиолдол цөөнгүй.
Тийм учраас монгол нохойд чонын шинж төрх заримдаа илэрч гарч байдаг. Чонотой нийлсэн нохой шиг аюултай амьтан хүн, малд байдаггүй. Нохой дайрдаггүй, мал үргэхгүй тул хамгаалалтгүй болно. нохой 10 наснаас дээш настай болохоороо амьдрах эрч хүч нь суларч, байр сууриа алдан, өөрөө өөрийгөө авч явах, амьдрах нь нэн хэцүү болно. 12-с 13 насандаа зөнөж, зарим нэг нь гэрээсээ холдож явж үхдэг ба нохойны орооны үед залуу ноходтой гичийнээс болж ноцолдож, бариулж үхэх явдал бий. Энэ байдлаас үзэхэд монгол нохойд үе үе чононд байдаг зан араншин ажиглагддаг.

Эх сурвалж: BANKHAR.mn
Эх сурвалж: BANKHAR.mnЭх сурвалж: BANKHAR.mn
1 Сэтгэгдэл
2025.09.04