Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
15.7 тэрбум төгрөгөөр үлдсэн хохирлын 70-80 хувийг барагдуулах боломжтой гэв
Э.УНДРАЛБАЯР

Нэгэн үе борооны дараахь мөөг шиг олширсон хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч, 8000 гаруй иргэн хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөөр хохирсон. Өдгөө үлгэр домог мэт яригддаг энэ үйл явдал болсоор даруй арван жил өнгөрсөн ч нийт хохирогчийн 80 орчим хувь нь одоо ч  хохирлоо барагдуулж чадаагүй байна.

Өчигдөр хохирогчдын төлөөлөл Хүний эрхийн хяналтын хороотой хамтран мэдээлэл хийж, төрөөс 15.7 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Тэд хэлэхдээ “Монголын төр хүний эрхийг үл ойшоож, өдий хүртэл хууль тогтоох, хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагуудтай нийлж хохирогчдыг хуурсаар ирлээ. Бидний зарагдсан хөрөнгөнөөс татаж авсан 15.7 тэрбум төгрөгөөр хохирол барагдуулахыг шаардаж байна. Хэрэв энэ мөнгийг эргүүлэн олговол үлдсэн хохирлын 70-80 хувийг барагдуулах боломжтой” гэв.

Мөн тэд эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсон иргэд алдсан мөнгөө эргүүлэн авч чадахгүй, өр зээлд баригдсан байдалтай амьдарч байгааг онцлоод төр засгийг хуулиа хэрэгжүүлж, сонгуулиас өмнө мөнгө өгөхийг шаардсан юм. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” төрийн бус байгууллагын 2013 онд хийсэн судалгаанаас үзвэл 700 хохирогч тутмын 480 нь орон байргүй, 598 нь хохирлоос шалтгаалсан их хэмжээний өр зээлтэй, 250 нь гэр бүлийн хүчирхийлэллд өртөж, байнгын дарамтанд орсон, 280 нь ажилгүй байгаа гэх тоо гарчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан