Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Жагсаалтаар нэр дэвшүүлэхийг “Жудагт Монгол” хөдөлгөөн эсэргүүцлээ
Yostoi zuv demjij bn,tgd buh sanaliig davhar garaar tooloh heregtei
энэ листээр ордогыг зогсоох ёстой. ямар их гай лай тарьдагыг 2012 оны уих болон он- сонгууль харуулж бна.
Намын жагсаалтаар УИХ-д гардаг байдлыг зогсоох нь зөв. Намуудын дархалагдсан луйварчид байнга суух хаарга нь болсон энэ байдлыг даруй зогсоох
Т.ЦЭЛМЭГ
“Жудагт Монгол” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хандаж шаардлага хүргүүлжээ. Энэ сарын 15-нд болсон “Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл” чуулганаар гишүүд, дэмжигчдийн хөндсөн асуудлыг шаардлагадаа тусгасан байна. Тус чуулганд 60 гаруй төлөөлөгч үг хэлэхдээ ч сонгогчдын эрх ашгийг зөрчсөн тул Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж байж. Энэ нь намын жагсаалтаар 28 гишүүнийг сонгодоггүй байх. Төрийн эрх барилцах түшээ шууд сонгогдохгүй байгааг шүүмжилж. Үндсэн хууль зөрчсөн энэ байдлыг болиулж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэйг шаардлагадаа дурдсан юм. Иргэд төрийн түшээг шууд сонгох Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж буй гэж хуульчид, мэргэжлийн хүмүүс дүгнэсэн гээд жагсаалтад бичигдсэн хүмүүс намын авсан саналын дагуу УИХ-ын гишүүн болж байгааг зогсоохыг УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдээс шаардав. Сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хүрээнд сонгогчдын эрх ашгийг хамгаалах дараагийн арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй байх хориглосон заалтыг оруулаагүйгээ гишүүд батлагдахаас өмнөхөн мэдсэн тухай мэдээлэл саяхан гарсан. Үүний дараанаас эхлээд улс төрийн нам, хөдөлгөөнүүдээс ийм шаардлага гарах боллоо. Хууль батлагдсаны дараа өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байхгүйг мэдсэн ч УИХ-ын тогтоолоор зохицуулсан байдаг учир санаа зовоосон асуудал биш болж. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Энэ заалт байсан байгаагүй дуртай үедээ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй” гэж тодотгоод хэрэв өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл оруулж ирэх юм бол парламент дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөлд хүрэх хангалттай хугацаа байхгүй гэж үзсэн гэлээ. 2003 онд батлагдсан УИХ-ын 41 дүгээр тогтоолд “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон” заалт бий болохоор энэ нь хуулийн хамгаалалт болно гэсэн юм. Гэсэн ч УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжиж буй “Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн шаардлага тавьж, шахаанд оруулж эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Цог идэвхийлэн оролцдог төдийгүй бие даагч гишүүд, МАН, МАХН, МҮАН-аас сонгогдон УИХ-д суугаа гишүүд ч “Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл” чуулганд очиж, байр сууриа илэрхийлж байсан билээ.

0 Сэтгэгдэл
2016.03.02
2016.02.29
2016.02.29