Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
МОНГОЛ ТЭМЭЭ-999
“Монгол тэмээ- 999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “1000 тэмээний уралдаан” нь 2016 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 09.00-13.00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт, аймгийн Морь барианы газарт зохион байгуулагдана.
Тэмээний уралдаанд аймгийн 15 сумдаас 1000 тэмээ, тэмээчид оролцуулах бөгөөд бусад аймаг сумдаас нээлттэй оролцуулна.
Уралдааны зохион байгуулалт:
• 1000 тэмээний уралдааныг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон салбар комисс удирдан зохион байгуулна.
• Уралдаанд оролцох аймаг, сумдыг хариуцсан ажлын таван хэсэг ажиллана. /Зохион байгуулах комиссоос томилсон төлөөлөгч, тэмээ судлаач эрдэмтэд,тухайн орон нутаг хариуцсан дарга, мэргэжилтэн,“Тэмээн соёл-уралдааны холбоо”-ны төлөөлөл/
• Харъяалах аймаг сумын тэмээ болон тэмээчдийг өгөгдсөн маягт мэдүүлгийн дагуу хариуцсан албан хаагчид гуравдугаар сарын 5-нд нүд үзэж бүртгэнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
• Бүртгэлийн дугаарын дагуу уралдах номерийг олгоно. /Нэгдүгээр гараа нь 1-250, хоёрдугаар гараа 251-500, гуравдугаар гараа 501-750, дөрөвдүгээр гараа 751-999, тавдугаар гараа 1000-1250 гэсэн дугаартай байна. / Уралдахаар бүртгүүлсэн бүх тэмээнд гараа тус бүрээр өөр өөр өнгийн дэвсгэртэй дугаар олгоно. Нэгдүгээр гараа-цагаан, хоёрдугаар гараа-шар, гуравдугаар гараа-улбар, дөрөвдүгээр гараа – цайвар ногоон, тавдугаар гараа-цэгээн өнгийн дэвсгэртэй байна.
• Хоорондоо 100метрийн зайтай таван гараанаас 1000 тэмээ зэрэг гарч уралдана.
• Нэгдсэн дохио өгч, гараанаас гарахын өмнө Гиннесийн хорооны шаардлагын дагуу баримтжуулах телевизийн бичлэг, зураг авалт хийгдэх тул тэмээ унаачид эгнэсэн байдлаараа гараан дээр тайван зогсож байхыг онцгой анхаарах ёстой.
• Гараанаас гарсны дараа 5-6 км яваад хоорондоо 100-150метрийн зайтай байх хоёр тугийн хооронд орсноор уралдааныг нэг замаар үргэлжлүүлнэ.
• Уралдах нийт замын урт-15 км
• Уралдах тэмээ гарах таван гараа нь хоёр тугнаас /нэг замд нийлэх тэмдэглэгээ/ ижил зайд байрлах ба замын тэмдэглэгээ болон тугнаас гадуур уралдахыг хориглоно.
• Уралдаанд зөвхөн монгол тэмээг уралдуулах ба бэсрэг тэмээг уралдуулахгүй. /Тэмээ судлаачдаас бүрдсэн тусгай комисс томилогдон ажиллана./ Комиссын тодорхойлсон монгол тэмээнд дугаар олгосноор уралдааны замд гарах зөвшөөрөл бүрдэнэ.
• Уралдаанд оролцох тэмээ уяачид болон унах хүмүүс аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцоно. Тэмээ унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд хэрэв 16,17 насны иргэд тэмээ унасан тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл болон харгалзах хүний батлан даалттай байна.
• Уралдаанд зориулалтын бус техник хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
“Монгол тэмээ-999” арга хэмжээний бэлтгэл ажил 90 хувьтай байна
“МОНГОЛ ТЭМЭЭ-999” ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ 1000 ТЭМЭЭНИЙ УРАЛДААНД ОРОЛЦОГЧДОД ХҮРГЭХ САНАМЖ БИЧИГ
2016-02-15Өмнөговийнхон бахархал болсон хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэх хайрлан хамгаалах чиглэлээр олон ажлыг амжилттай хийж, хэрэгжүүлдэг билээ. Үүний нэг жишээ нь “Монгол тэмээ-999” арга хэмжээ. Энэ удаад 1000 тэмээ уралдуулж Геннисийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор зорьж буйгаараа онцлогтой. Одоогийн байдлаар “Монгол тэмээ-999” арга хэмжээний бэлтгэл ажил 90 хувьтай явааг албаны хүмүүс хэллээ.

Өмнөговь аймгийн хувьд оны босгон дээр ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан омгийн тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан төдийгүй 118 мянган тоо толгой тэмээ тоолуулсан амжилттай байгаа. Хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэлхийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 буюу түүнээс давсан тэмээ уралдах төдийгүй тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн, гар урлал, ингэний сүү цагаан идээний үзэсгэлэн болохыг хэлсэн. Энэ сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах “Монгол тэмээ-999” арга хэмжээд оролцохыг мөн урьсан юм.

0 Сэтгэгдэл