Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
МАН, МАХН хоёр дахин тохой нийлүүлэв
Б.БИЛГҮҮН
Улсын дээд шүүхийн жагсаалтаар нэгдүгээрт бичигддэг, улс төрийн ууган хүчин болох МАН байгуулагдсаны 95 жилийн ой өнөөдөр болж байна. Гэхдээ, энэ нам хуучин МАХН нэртэй байхад тус намын дарга Н.Энхбаяр нам байгуулагдсан гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдсэн түүхтэй. Үүний дараа тус нам МАХН, МАН болж хуваагдсанаар “Эх орончдын өдөр” аль намых вэ, гэх маргаан эхэлсэн юм. Хэдийгээр Н.Энхбаярын толгойлдог МАХН Монголын 18 дахь улс төрийн хүчин хэдий ч түүхэн нэрээ авч үлдсэн нь энэ өдрийг “өмчлөх” бас нэг шалтгаан болдог байв.
Харин намуудын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг энэ жилээс эхлэн хамтран тэмдэглэх шийдэлд хүрснээс хойш хамтарсан мэдэгдэл хийх нь олшров. Хэдийгээр сонгуулийн өмнө хоёр нам нэгдэж, МАН нэрээр сонгуульд өрсөлдөх хуулийн боломж байхгүй ч, ирэх дөрөвдүгээр сард багтаан эвсэх бүрэн боломжтой байгаа юм. Энэ асуудлаар намын удирдлагууд тоймтой хариулт өгөхгүй байгаа ч намын эгэл жирийн дэмжигч гишүүд хүсвэл нэгдэхээс татгалзах зүйлгүй гэсэн юм.
Энэ талаар өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хоёр намын хамтарсан “Эх орон ба Ардчилал” эрдэм шинжилгээний хурлын үеэр дуулгасан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар лекц уншсан юм.
-Хоёр нам “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх гэж байгаа нь УИХ-ын ээлжит сонгуульд хамтран оролцохын эхлэл гэж олон нийт харж байна. Оны өмнөөс л энэ асуудал сөхөгдсөн. Эвсэх эсвэл нэгдэх асуудал ямар шатанд яваа вэ?
-Энэ асуудлыг нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ. Ер нь, МАН өнөөгийн эдийн засаг болоод улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан улс төрийн намуудын харилцан ойлголцол, зөвшилцөл юу, юунаас илүү чухал гэж үзэж байгаа.
-Нэгдэх, эвсэх асуудлаар ажлын хэсэг гаргана гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Өнөөдрийг хүртэл хоёр нам хоорондоо нэгдэх, эвсэх талаар албан ёсны санал тавиагүй. Харин хоёр намын ахмадууд дээрх хүсэлт, өргөх бичгийг намын удирдлагуудад өгч байсан.
Үнэхээр эдийн засаг хүнд болсон, улс орны тэр дундаа төрийн гацаа, эдийн засгийн байдал туйлдаа хүрсэн энэ цаг үед бол улс төрийн намууд өөрсдийн амин эрх ашгийг өмнөө тавихгүй байх гэж бодож байна. Монгол Улсын төлөө эвлээд, эвсээд, нэгдээд ажилла гэж ард түмэн, эх орон даалгаж байгаа бол улс төрийн намууд биелүүлэхээс өөр арга байхгүй.
Б.БИЛГҮҮНУлсын дээд шүүхийн жагсаалтаар нэгдүгээрт бичигддэг, улс төрийн ууган хүчин болох МАН байгуулагдсаны 95 жилийн ой өнөөдөр болж байна. Гэхдээ, энэ нам хуучин МАХН нэртэй байхад тус намын дарга Н.Энхбаяр нам байгуулагдсан гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдсэн түүхтэй. Үүний дараа тус нам МАХН, МАН болж хуваагдсанаар “Эх орончдын өдөр” аль намых вэ, гэх маргаан эхэлсэн юм. Хэдийгээр Н.Энхбаярын толгойлдог МАХН Монголын 18 дахь улс төрийн хүчин хэдий ч түүхэн нэрээ авч үлдсэн нь энэ өдрийг “өмчлөх” бас нэг шалтгаан болдог байв.
Харин намуудын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг энэ жилээс эхлэн хамтран тэмдэглэх шийдэлд хүрснээс хойш хамтарсан мэдэгдэл хийх нь олшров. Хэдийгээр сонгуулийн өмнө хоёр нам нэгдэж, МАН нэрээр сонгуульд өрсөлдөх хуулийн боломж байхгүй ч, ирэх дөрөвдүгээр сард багтаан эвсэх бүрэн боломжтой байгаа юм. Энэ асуудлаар намын удирдлагууд тоймтой хариулт өгөхгүй байгаа ч намын эгэл жирийн дэмжигч гишүүд хүсвэл нэгдэхээс татгалзах зүйлгүй гэсэн юм.
Энэ талаар өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хоёр намын хамтарсан “Эх орон ба Ардчилал” эрдэм шинжилгээний хурлын үеэр дуулгасан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар лекц уншсан юм.
Ж.Мөнхбат: Нэгдэх асуудлаар албан ёсны санал гаргаагүй

0 Сэтгэгдэл