Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Гадаад паспортыг чиптэй болгож шинэчилнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах” журмыг баталлаа. Үүнд, гадаад паспортын хүчинтэй байх хугацааг 5, 10 жил байхаар тусгажээ. Мөн гадаад паспортын бүртгэлийн төвлөрөл, шат дамжлагыг бууруулж, орон нутаг дахь бүртгэлийн байгууллагад шилжүүлэх юм байна. Ингэснээр бүртгэлийн үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ ойртоно гэж тооцож байна.
Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т гадаад паспортыг цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, машинаар уншигдах боломжтой, хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй биометрик мэдээлэл хадгалсан паспортыг хэрэглээнд нэвтрүүлэхээр заажээ. Машинаар уншигдахгүй гадаадад паспортыг 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасах тухай мөн тусгасан байна. Иймээс холбогдох журмыг дээр дурдсанаар баталжээ. Тиймээс гадаад паспортын хугацаа шинээр авах бол уншигддаг чип бүхий шинэчилсэн гадаад паспорт олгох нь. Албан журмаар бус урсгалаар нь гадаадад зорчих бичиг баримтыг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлэх юм байна. Энэ талаар бид эргэн сурвалжилж мэдээлэл хүргэх болно.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах” журмыг баталлаа. Үүнд, гадаад паспортын хүчинтэй байх хугацааг 5, 10 жил байхаар тусгажээ. Мөн гадаад паспортын бүртгэлийн төвлөрөл, шат дамжлагыг бууруулж, орон нутаг дахь бүртгэлийн байгууллагад шилжүүлэх юм байна. Ингэснээр бүртгэлийн үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ ойртоно гэж тооцож байна. Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т гадаад паспортыг цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, машинаар уншигдах боломжтой, хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй биометрик мэдээлэл хадгалсан паспортыг хэрэглээнд нэвтрүүлэхээр заажээ. Машинаар уншигдахгүй гадаадад паспортыг 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасах тухай мөн тусгасан байна. Иймээс холбогдох журмыг дээр дурдсанаар баталжээ. Тиймээс гадаад паспортын хугацаа шинээр авах бол уншигддаг чип бүхий шинэчилсэн гадаад паспорт олгох нь. Албан журмаар бус урсгалаар нь гадаадад зорчих бичиг баримтыг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлэх юм байна. Энэ талаар бид эргэн сурвалжилж мэдээлэл хүргэх болно.
0 Сэтгэгдэл
























