Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
AMJILT.COM сайт дахин “ирлээ”
Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч amjilt.com сайт үйл ажилллагааны чиглэлээ шинэчилж уншигч та бүхэндээ бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр эргэн ирлээ.

Уншигч танд эргэн сануулахад amjilt.com сайт нь 2014 оны долдугаар сарын 4-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын газар, Туул гол руу бохироо асгаж байгаа тухай фото сурвалжлага мэдээллийг нийтэлсэнээр Харилцаа Холбооны зохицуулах хороонд адлагдсаны улмаас Монгол Улсаас хандах хандалтаа хязгаарлуулсан билээ.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд amjilt.com сайтнь гурван шатны шүүх хурлаар орж буруугүй нь нотлогдож, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас хандах хандалтын эрхээ сэргээлгэжээ.

Amjilt.com сайт нь энэ хугацаанд редакцийн бодлого, сайтын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн шинэчлэлтэд анхаарч бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр илүү сайн контентуудыг бэлдэж гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Сийрүүлбэл, уншигч авхай та бүхэн amjilt.com сайтаас “Амжилтын эзэн”, “Амжилттай бизнес”, “Мобайл асуулт”, “Салбарын нууц”, “Онлайн дэлгүүр”, “Зарын булан” гэхчилэн шинэ булангаас дахин давтагдашгүй мэдээ мэдээллийг унших боломжтой болсон байна.
А.ОЧ

0 Сэтгэгдэл